Эхний ээлжийн зүтгүүрүүдийг оруулж ирлээ

Aдмин / Нүүр

”Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл”-ийн хүрээнд манай улсад нийлүүлэх 16 зүтгүүрийн эхний ээлжийн 2 зүтгүүрийг Замын-Үүд боомтоор тээвэрлэн оруулж ирлээ.

Зүтгүүр нь Монгол Улсын MNS 6039 - 2020 стандартын шаардлага хангасан, тасралтгүй нэмэгдэж буй төмөр замын тээвэр, тэр дундаа хүнд даацын төмөр зам дээр туршсан, дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгдсэн, 4500 морины хүч буюу 3355 кВт чадалтай 710 серийн 2 тактын дизель хөдөлгүүртэй, хувьсахаас хувьсах гүйдлийн АС-DC-АС цахилгаан дамжуулгын системтэй, олон улсын хүрээлэн буй орчны TIER2 стандартын шаардлага хангасан илчит тэрэгний хөгжлийн 3-р үеийн зүтгүүр юм. Мөн Монгол орны говийн байгаль цаг агаарын ашиглалтын нөхцөлд найдвартай ажиллах чадвартай, дэлхийн 70 гаруй улсад 90 жилийн турш ашиглагдсан, хамгийн орчин үеийн инновацийн технологийн шийдлийг шингээжээ.

Эдгээр зүтгүүр нь АНУ-ын Индиана муж, Мунсие хотын “Progress Rail A Caterpillar” компанийн зүтгүүрийн үйлдвэрээс төмөр замаар 1600, Зүүн эрэг Атлантын далай 11700, Тяньжин боомтоор авто замаар 920 км, нийт 83 хоног 14220 км замаар тээвэрлэгдэн Замын-Үүд боомтод ирсэн юм. ЗТХЯ-ны ажлын хэсэг, холбогдох инженер техникийн бүрэлдэхүүн Замын-Үүд боомтод зүтгүүрийн төмөр замын тээврийн аюулгүй байдлыг ханган, хүлээн авч байгааг тус яам мэдээллээ.


Сэтгэгдэл

Эргэлзээтэй техник бололтой. [103.212.117.9] 2024-03-12 19:17:51

Америкийн 2 сондгой хөдөлгүүр юмаа даа. Эвдэрвэл сэлбэг нь олдох юм уу? Монголчууд түүнийг засварлаж чадах уу? Онц байдлын газарт байгаа Фоанцын өндөр шаттай машинтай адил болчих вий дээ. Кх!

ONZGOI [202.126.91.82] 2024-03-09 22:03:44

GADAAD.ULS.ORNUUDAAS.DEEREM.TONUUL.XULGAIN.ARGAAR.ABTOBUS.ZYTGYYRIN.DEPO.MASHIN.ABIRSAN.XULGAAJUUDAA.TODRUULJ.IL.BOLGOJ.SHITGEL.XYLEELGE.

Морь тэрэгчиэ [66.181.160.118] 2024-03-09 12:07:27

Олигтойхон машистаар бариулаарайдаа! Нөгөө зам нь эвдэрч унагаад онигоо болохвийдээ яанаа

Зочин [66.181.186.142] 2024-03-09 11:56:49

Өргөн төмөр замаа барисан нь зөв байсан хужаагаар нарийн зам бариулсан бол тэд зүтгүүрээ авч орж ирээд гарахгүй


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.