Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойд хоёр хөршийн төрийн тэргүүнийг урьжээ
Энэ оны наймдугаар сард Халхын голын байлдааны 85 жилийн тэгш ойн баяр тохионо. Иймд Засгийн газраас Ой тэмдэглэх тухай тогтоол гаргажээ. Тус тогтоолд “Ахмад дайчдын гавьяа, зүтгэлийг алдаршуулан мөнхжүүлэх, Оросын Холбооны Улстай тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор "Халх голын байлдааны ялалтын 85 жилийн ой"-г 2024 оны наймдугаар сард тэмдэглэсүгэй. Ойд бэлтгэх, зохион байгуулах хорооны бүрэлдэхүүн"-ийг хавсралт ёсоор баталсугай.
Ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд шаардагдах хөрөнгийг Батлан хамгаалахын сайдын 2024 оны төсвийн багцад зохицуулалт хийх замаар шийдвэрлэхийг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Сангийн сайд Д.Жавхлан нарт зөвшөөрсүгэй” гэсэн байна.
Ойн баярыг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарыг урьжээ. Хөрш орнуудын ГХЯ-наас урилгыг хүлээн авлаа гэсэн хариу өгсөн байна.
ГХЯ-ны газрын дарга нар МҮОНРТ-ийн “3+” ярилцлагад оролцох үеэрээ “БНХАУ, ОХУ, Монголын Ерөнхийлөгч нар хамгийн анх 2014 онд уулзсан. Гурван улсын ерөнхийлөгчийн уулзах механизм бүрдсэний арван жилийн ой энэ онд тохионо. Бид хөрш орнуудын төрийн тэргүүнүүдийг хүлээн авахаар бэлтгэл хангаж байна” гэсэн юм.
Гэвч Украин хүүхдүүдийг эх орноос нь албадан гаргасан гэх хэргээр ОХУ-ын Ерөнхийлөгчийг баривчлах шийдвэрийг Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүхээс (ОУЭШ) 2023 оны гуравдугаар сард гаргасан.
ОУЭШ-ийн гишүүд эх оронд нь ОХУ-ын Ерөнхийлөгч хөл тавивал баривчлах үүрэг хүлээсэн юм. Иймд Ерөнхийлөгч Путин хэд хэдэн олон улсын уулзалтад биечлэн оролцоогүй. Тэгвэл Монгол Улс Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн 124 орны нэг юм.
Сэтгэгдэл
Дипломат корпус яаж хуваагдах бол оо. [103.212.117.9] 2024-03-12 19:11:49
Харж л байгаарай. Тэр ойд АНУ, Европын Холбооны элчин сайд нар оролцохгүй. Путин ирвэл бүр ч оролцохгүй. Тэд яаж новшрох бол оо? Кх!
Папа [202.126.90.122] 2024-03-10 21:01:53
Халх голын дайны ойд Путин ирэх болуу..манайх үнэхээр ОУШ гишүүн бол Риммйн хуулиар Путинг баривчлах ёстойм билээ..бөривчлахгүй бол ногоон долларын бараа харахгүй бас хоригт лрох байх..Орост бол ашигтай болно..Манайх хоригт орсонолр автоматаар Бёларусь Хойд Солонгос шиг крёмлийн удирддаг болнодоо..
Түүхийн үнэнийг мартаж болохгүй. [103.212.117.9] 2024-03-12 19:06:02
Харин тийм ээ. Наашаагаа харж инээгээд, цаашаагаа харж "Пү, пу!" гэж нулимаад, хараагаад л явах байхдаа. Монголчуждын орсон тэнэг байдлыг нь харахлээр японуудын бах нь ханах байх. Дангаараа тэмдэглэчих гэхлээр монголчууд японуудыг тэр дайнд ялаагүй. Гагцхүү оросууд ялсан бөгөөд тэр үйл бид зөвхөн оролцсон. Монголчууд оролцоогүй байсан ч оросууд ялах л байсан. Үүнийг санаж явах зүйтэй.
Зочин [59.153.112.221] 2024-03-10 12:29:49
Маш зөв Ахмад дайчдынхаа алдар гавьяагаар бид бахархаж тэднийг мөнжүүлж байх ёстай Бид хоёр хөрштөйгөө сайн харилцаатай байх ёстой Бидний авга ах Ч.Данзан халх голын дайнд оролцож түүхэн гавьяа байгуулж ирсэн билээ Халх голын ялалтын баярыг тэмдэглэх гэж байгаад баяртай байна
Зочин [45.117.32.5] 2024-03-10 12:04:45
Чинхаши Монгол цэргүүдийг Манжуурлуу орос цэргүүдтэй хамт давшуулаагүй буцааж явуулхыг Сталингаас гуйсан байдаг нь учир битүүлэг. Манж улс сэргэж магадгүй гэсэн болгоомжлолч байсан юм болов уу?
Зочин [66.181.179.167] 2024-03-10 10:37:10
2 хөрштийгөө урьсан нь зөвөө.
Зочин [202.126.88.155] 2024-03-10 12:14:05
Зөв дөө.
Зочин [59.153.112.137] 2024-03-09 01:39:18
орос хятад хоертоигоо эвтэи наиртаи саин харилцаа монголд бусад илуутэи чухалын чухал шуу
Зочин [66.181.179.234] 2024-03-09 01:22:50
Зөв гэж дэмжиж байна! 2 том хөрштэйгээ найрсаг л байвал бидэнд хэрэгтэй. Олон зүйл дээр бид хараат байгаа нь нууц бишээ!!
Зочин [66.181.160.27] 2024-03-08 20:45:47
Зөв 2 миний өвөг эцэг зүгээр ч амиа өргөөгүй
Зочин [103.212.118.252] 2024-03-08 19:50:10
Бал дарга халх голын баярт илтгэл тавих бэлтгэл ажил гм маш бэлтгэж байсан юм байнлээ.харамсалтайн өвчны шалтаг зааж гэрийн хорионд оруулж амь насыг нь бүрэлгэсэн юм шүү.
Зочин [122.201.31.5] 2024-03-08 18:35:06
ОУЭШ билүү түүнийг Монгол улс яг мөрдөж харагдаачээ. Халх голд монгол оросын хамтарсан хүч японы самурайг нам цохисон юм.Оросын 10000 монголын 1000 гаруй дайчин эрс амиа өгсөн юмаа. Барууны тавиулууд аятахан байгагаарай.. Халх голд амиа өгсөн хүмүүсийн ар гэр хамаатан садан олон хүн бий шүү
Иргэн [202.126.90.85] 2024-03-09 17:48:32
Зөв
Зочин [122.201.31.5] 2024-03-08 17:45:34
Хятадыг урьдаг бол илүү.Халхын голд орос залуус амь насаа өгсөн.бараг 10000 гэдэг байхаа.
Зочин [103.10.21.2] 2024-03-10 10:27:04
Хятад халх голын тулаанд ямар хамаа бн харин ч далимд нь манай газар нутгаас газар авч хожсон
Зочин [66.181.160.27] 2024-03-08 20:44:23
Хэнийгээ урьхан чи бид 2 т ямар хамаа байна
Зочин [66.181.185.79] 2024-03-08 09:49:54
Энэ маш зөв зүйтэй арга хэмжээ шүү. Бид хоёр хөрштэйгээ сайн харилцаатай байх нь маш яухал.
[203.98.76.249] 2024-03-07 15:05:17
халх голын оойн өмнөхөн Бал даргыг оросууд авя яваад хорьж үхүүлсэн.
Зочин [124.158.68.187] 2024-03-07 18:55:21
горбачёв сда үхүүлсэн