Цахим орчинд сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журмыг батлав

Aдмин / Улстөр

Сонгуулийн ерөнхий хорооны энэ оны V хуралдаан гуравдугаар сарын 6-нд боллоо. Хуралдаанаар Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журмын төсөл, холбогдох бүртгэлийн маягт, тайлангийн загварыг хэлэлцэн батлав. Журмыг Харилцаа холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хамтран хэрэгжүүлж ажиллах юм.

Мөн Сонгуулийн хороодод ажиллах ажилтны сургалт зохион байгуулах, гэрчилгээ олгох журмын төслийг баталлаа. Уг журмаар сонгуулийн хороодод ажиллах төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчдад сонгуулийн хууль тогтоомжийн талаар сургалт зохион байгуулах, гэрчилгээ олгох харилцааг зохицуулна.

Тухайлбал, албан хаагчид www.e-election.mn цахим системд байршуулсан хичээл судлан, сорил өгснөөр сонгуулийн хороодод ажиллах гэрчилгээ авахаар журамд заасан. Гэрчилгээ авсан албан хаагчдад Сонгуулийн ерөнхий хороо, Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо арга зүйн давтан сургалтыг мөн зохион байгуулахаар тусгажээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.