БНСУ-ын түлэнхийн мэргэшсэн эмнэлэгт жил бүр хоёр хүүхэд үнэгүй эмчлүүлэхээр болов
Жижиг, Дунд Үйлдвэрийн Газар(ЖДҮГ)-ын ажлын хэсэг БНСУ-д “Монголд үйлдвэрлэв 2024” үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан.
Энэ үеэрээ Дүнгдэмүн дүүргийн ИТХ-ын дэд дарга Чонг Сонг Ёнгийн хамтаар тус улсын Ханлим их сургуулийн Ханганг Сонгшим түлэнхийн мэргэшсэн эмнэлгийн захирал Хо Жүн, Захиргааны дарга Чой Жон Гил, Нийгмийн ажлын багийн ахлагч Хван Се Хи нартай албан уулзалт хийжээ. Уулзалтын үеэр ЖДҮГ-аас санаачлан хоёр настайдаа хүнд түлэгдсэн охины эмчилгээг үнэ төлбөргүй хийж өгсөнд талархал илэрхийлж, дурсгалын зүйл гардуулсан юм.
Мөн тус газраас гаргасан хүсэлтийн дагуу БНСУ-ын Түлэнхийн сан болон Ханганг Сонгшим түлэнхийн мэргэшсэн эмнэлэгт амьжиргааны түвшин доогуур, төлбөрийн чадваргүй бага насны хоёр хүүхдийг эмчилгээнд хамруулах боломжийн талаар ярилцаж, үр дүнд хүрлээ.
Иймд ЖДҮГ дээрх шаардлагыг хангасан бага насны хүүхдийн судалгааг хийж байгаа тул 91919226 дугаартай утсанд холбогдож, мэдээллээ яаралтай ирүүлэхийг хүсэв.
Эх сурвалж: ЖДҮГ
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:19:33
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:19:32
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
Зочин [51.195.233.10] 2024-03-09 13:04:45
бид арчаагүй юм аа өөрсдөө эрүүл мэндийн асуудлаа шийдэж чадахгүй ер нь анзаараад байхнээ энэ бодлого гаргаж шийдвэр хэрэгжүүлдэг хүмүүс нь өөрсдөө салбараа мэдэхгүй ажиллаж үзээгүй хүмүүс байдагийн байна тийм болохлээр бидний энэ их өвчин зовлонтой байгаа нь эрүүл мэндийн салбарын хүн бодлого гаргах хэмжээнд байхгүй учраас ийм эх өвчин эрүүл мэндийн асуудал дунд байгаад байна гэж харж байндаа
Зочин [51.79.156.9] 2024-03-09 13:04:21
гадаад улсыг гуйж байхаар бид өөрсдөө боломж бий болгоёлдоо энэ эрүүл мэндийн асуудлууд арайл дэндэж байна хүүхдүүд жирэмсэлж байна тэгээд зогсохгүй маш их өвчлөл хавдар бэлгийн гээд дэндүү хэцүү эрүүл бус нийгэм болж байна тийм учраас яг одоо бид энэ эрүүл мэндийн салбарынхаа мундаг хүмүүсээрээ бодлого гаргуулаад нийгмийг эрүүл болгох чухал ажлуудыг эхлүүлээд явах хэрэгтэй гэж бодож байна
Зочин [77.73.69.217] 2024-03-09 13:03:47
олон улсаас тусламж авхаас илүү чадал бидэнд байгаа миний бодлоор яг салбар салбарын хүмүүс төрд гараад салбарыгаа удирдаад явмаар байна аа хот төлөвлөөд зохион байгуулж чаддаг хүн хотын дарга болох зам тээврийн салбарын хүн зам тээврийн сайд болох эрүүл мэндийн салбарын нарын мэргэжлийн туршлагатай хүн эрүүл мэндийн сайд болох гэх мэтээр яг салбар салбарын туршлагатай хүмүүс өөрсдөө гарч ирээд салбар салбараа аваад явмаар байна
Зочин [51.158.234.221] 2024-03-09 13:03:21
бид үндэстнээрээ өвчлөж байна эрүүл мэндийн салбарын мундаг чадварлаг хүмүүс бодлого гаргах хэмжээнд байр суурин дээр очиж болохгүй юу ?? энэ салбарт удаан ажилласан чадварлаг хүмүүс яг ямар асуудал хэцүү байгаа нь энэ асуудалд ямар шийдэл хэрэгтэй байна гээд чухал зүйлсээ өөрсдөө мэдэж байгаа шүү дээ
Erdenbaatar [202.55.188.108] 2024-03-09 13:02:20
өчнөөн хүүхдийн амьдрал хэцүү байна монгол улсад боловсон хүчин хаан ч алга байна төрийн гишүүдэд хүртэл өөрсдөө хангалттай боловсрол алга энэ дунд бас эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан туршлагатай хүн байх хэрэгтэй байна эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан хүн төрийн албан тушаалд очих юм бол маш олон эрүүл мэндийн асуудал болон өвчин зовлонг арилгах боломжтой