Ирэх сарын 1-нээс нягтлан бодогчдын цалингийн сүлжээг ТҮ мэргэжлийн гэсэн шинэ ангилалд оруулна

Aдмин / Нүүр

2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх арга хэмжээнүүдийг Сангийн Дэд сайд С.Мөнгөнчимэг тайлбарлалаа.

Тэрбээр “Суманд болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид, боловсролын салбарын багш, эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтан, соёлын байгууллагын соёлын ажилтан болон төрийн тусгай албаны цагдаа, онцгой байдлын байгууллагын алба хаагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч, цэргийн офицер, ахлагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгохоор болжээ.

Хөдөөгийн суманд ажиллаж байгаа төрийн захиргаа, төрийн үйлчилгээ, улс төрийн албан хаагчдад сар бүр үндсэн цалингийн 40 хувиар, харин аймгийн төвийн сум болон нийслэлийн алслагдсан 3 дүүрэгт ажиллаж байгаа төрийн албан хаагчдад сар бүр үндсэн цалингийн 20 хувиар олгоно.

Өмнө нь зөвхөн төрийн захиргааны албан хаагчид орон нутагт ажилласны нэмэгдлийг авдаг байсан бол одоо хэвтээ босоо томилгооноос үл хамааран төрийн захиргааны албан хаагчид мөн төрийн нийтлэг үйлчилгээний болон улс төрийн албан хаагчид авах юм байна.

Өөрөөр хэлбэл, орон нутагт ажиллаж байгаа бүх төрийн албан хаагчид хамрагдана.

Ирэх сарын нэгнээс нягтлан бодогчдын цалингийн сүлжээг ТҮ мэргэжлийн гэсэн шинэ ангилалд оруулах ба үндсэн цалин нь ангиллаа дагаад өснө.

Мөн 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс 10 хувийн цалингийн нэмэгдэл, орон нутгийн нэмэгдэл болох 20 хувь, суманд бол 40 хувиар болон бусад нэмэгдлээ авна” гэсэн байна.

Тэрбээр өмнө нь ийм мэдэгдлийг бас хийж байсан билээ.


Сэтгэгдэл

Зочин [202.21.119.195] 2024-03-14 08:42:35

сайн нярав нягтлангийн бүх ажлыг л хийдэг.

ТУЛГАА [202.126.91.69] 2024-03-13 13:38:33

ТҮ гэх тодотголтой төрийн үйлчилгээны ажилтан буюу нийтлэн үйлчилгээны ажилтан нар буюу манаач жолооч үйлчлэгч нар өдөр шөнөгүй хар бор ажилыг нойр хоолгүй хийж байна яагаад яагаад ялгаварлаад байгаан бол

отгон [103.212.117.177] 2024-03-13 08:49:01

нярав гэж нягтлангаас илүү ажилтай байгууллагынхаа бүх сайн муу ажлбг хийдэг хүн байдаг гэтэл үйлчилгээний ажилтнуудтайгаа яг адил арай л уу нүдээ нээгээч гэж хүсье

ЗОЧИН [66.181.183.120] 2024-03-13 12:33:43

Сайн няравтай нягтлан бодогч бол жаргал шүүдээ.Муу няраютай бол там л гэсэн үг ккк

4444 [202.126.91.28] 2024-03-13 07:33:35

энэ 6 сартай тэнцэх тэтгэмжийг төрийн үйлчилгээний ажилтанд аль эрт л энэ хуулийг хэрэгжүүлж эхлэхэд олгохгүй алаг үзсэн хууль байсан дээр хууль бодлого барьж байгаа хүмүүсийн нүдийг нээж чихийг онгойлгох юмсан зарим албан тушаал харилцан адилгүй байдаг нэг хэсэг нь зүгээр суунаа нөгөө хэсэг нь үхтлээ ажилана манай энэ албан тушаалын цалин хөлсийг тогтоохдоо байгууллага дээр нь зураглал хийх хэрэгтэй

Зочин [202.9.46.84] 2024-03-12 23:57:12

Татвар төлөгчлийг сэхээнд ортол татвараар дарамталж байгаад хэрэггүй орон тооны бөглөөс болсон төрийн албан хаагч нэртэй лаларуудыг шагнаж урамшуулдгаа болимоор юм Аж ахуйн нэгжүүд татвар НДШ эсрэг босох цаг болжээ

Зочин [66.181.178.29] 2024-03-13 05:43:48

Энэ сэтгэгдэл бичиж байгаа хүн өөрөө 1 чтөгрөгийн татвар төлж үзээгүй иргэн байх нь олонтоо байдаг

Зочин [59.153.112.116] 2024-03-12 15:26:18

Сумын төвийн төсвийнхөн тэр дундаа захиргааныхан гэдэг чинь өндөр цалинтай хов базсан хувьдаа малтай супер малчид шүү дээ. Тэдний цалинг хасна уу гэхээс нэмдэг нь дэндүү амьдралаас хөндий шийдвэр шүү. Сумын төвөөр дүүрэн ажилгүйчүүдээ ажилтай болгоход энэ мөнгийг зарвал дээргүй юу хө. Цатгалан хүмүүсийг ид ид гээд шахаад байх аваас гэдэс нь хагарчихдаг юм байгаа биздээ.

Зочин [66.181.177.25] 2024-03-12 20:13:16

Хөдөөний төрийн албан хаагч гэж бүгд ахдүү нөхөрүүд хувийн малаа маллаж дэлгүүр хоршоо ажиллуулж байдаг хүмүүс ер нь энэ гишүүдийн зорилго бол өөрсдийн ах дүү нарынхаа амьдралыг харж байгаа санаа шүү төрийн албан хаагч нь төрлийн албан хаагч байна

059 [64.119.29.144] 2024-03-12 12:47:14

Угаасаа л нябо нар ТҮ-8 зэрэглэлээр л цалинждаг ш дээ...мэрэгжлийн гэдэг шинэ үг нэмж бгаа юмуу,

Zochin [66.181.161.34] 2024-03-12 08:36:24

5 jiliin nemegdel dr sumiin tuwiin alban haagchdiig niisleltei adiltgaj orhij bgaa ni, yr ni haana ch ajillaj bsn ylgawarlah olgoh ni zuitei bish sanagdaj ba.

Зочин [66.181.161.34] 2024-03-12 08:38:13

Tuwiin sumand ajillaj bga ch zeelees zeeliin hoorond l ajillaj amidarch bdgiim shd

Zochini [203.91.115.53] 2024-03-12 05:10:39

Songuuli ugtaj turiin albaniihniig hudaldaj avch baigaa tsarai n 1 uildver barihgui uurdusduu hulgailhaar heden ih nayadaar n hulgai hiine unen butehguiee MAN.

Зочин [202.126.88.130] 2024-03-12 04:03:49

Нягтлан бодогч нар аль 1990-ээд оноос хэрэгцээгүй болсон. Одоо Visual basic for applications excel гэдэг программыг ашиглаад, бүх тооцоог автоматаар хийдэг.

Зочин [66.181.183.120] 2024-03-13 12:31:40

Нягтлан бодогчгүйгээр ажиллаад үзээч.Гэхдээ дээр үеийг бодвол ажил их хөнгөрсөөн.юм хийж үзээгүй нөхдүүд хүнд гэдэг болохоос хүн шиг хийж чадвал нягтлан бодогч гоё мэргэжил шүү

Zochin [122.201.31.21] 2024-03-11 22:42:06

Мах хүнс барааныхаа үнэнд хяналт тавьж үнээ бууруулахгүй бол 1000 цалин тэтгэвэр нэмээд хэрэггүй шүү .

Зочин [122.201.31.67] 2024-03-12 00:04:36

Сонгуулийн сойлтоо сайн хиийж байна аймшигтай хүмүүс шүү эртхэн хийхгүй тэгээд сонгууль дөхөхөөр ийм юм хийх л юм даа

Зочин [66.181.189.20] 2024-03-11 14:46:34

Солирол байсан ч яахав дээ зүгээр л мөнгөө авцгаа

Зочин [202.126.88.95] 2024-03-11 14:15:58

Зөв зөв зарим ААН сарын 31-ны өдрийг ажилсаг өдөрт оруулахгүй шууд 31-ний өдрийн цалин хасаж байгаа нь ЗӨВ ҮҮ? БУРУУ ЮУ?

Тэнэглэл [66.181.169.116] 2024-03-11 11:46:34

болиочээ сонгуулийн солиорол хэтэрлээ


20 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
20 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.