Д.Эрдэнэбалсүрэн Гаагийн шүүгчээр ажиллаж эхэллээ
Олон Улсын Эрүүгийн шүүхэд 81 орны саналаар сонгогдсон шүүгч Д.Эрдэнэбалсүрэн гуравдугаар сарын 8-ны өдөр Гаагийн шүүхийн байранд тангаргаа өргөжээ.
Тэрбээр БНСУ, Франц, Румын, Словени, Тунис улсын таван шүүгчийн хамтаар “Би Олон Улсын Эрүүгийн шүүхийн шүүгчийн хувьд ажил үүргээ бүрэн эрхийн хүрээнд нэр төртэй, үнэнч шударга, ухамсартайгаар хэрэгжүүлж, мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх ажиллагааны нууцыг хүндэтгэхээ тангараглая” гэв.
Өнөөдрөөс (2024.03.11) түүний Гаагийн шүүгчээр ажиллах есөн жилийн бүрэн эрхийн хугацаа эхэллээ.
Олон улсын эрүүгийн шүүх нь Ромын эрх зүйн бүлд хамаарах улсуудын 18 шүүгчээс бүрддэг ба Нидерланд улсын Гааг хотод байрладаг.
Шүүгчийг өндөр ёс суртахуун, шударга зан чанар, шүүх эрх мэдлийн дээд албан тушаалд томилогдон ажиллахад шаардлагатай ур чадваруудыг эзэмшсэн байх зэрэг шаардлагыг хангасан хүмүүсээс сонгодог байна.
Сэтгэгдэл