Газ дэлбэрсэн ослын дүгнэлт баасан гарагт гарна

Aдмин / Хууль

Дүнжингарав худалдааны төвийн уулзварт өнгөрсөн нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө газ тээвэрлэж явсан ачааны автомашин суудлын автомашинтай мөргөлдсөн осол гарч, дэлбэрэлт болсон.

Дэлбэрэлтээс үүдэлтэй галын улмаас онцгой байдлын гурван алба хаагч, дөрвөн энгийн иргэн амиа алдаж, олон өрх эд материалын хохирол амссан.

Ослын шалтгаан нөхцөлийг тодруулахаар цагдаа, прокурорын байгууллага ажиллаж буй бөгөөд нэгдсэн дүгнэлт гуравдугаар сарын 15-нд гарах юм.

Өнөөдрийн байдлаар нийт найман төрлийн үзлэг, хэмжилтийг хийсэн буйг холбогдох албанаас мэдээлээд буй.

Сэтгэгдэл

Бурхан [66.181.178.227] 2024-03-11 12:42:49

ТҮМНИЙ НҮДНЭЭ ИЛ БОЛСОН ЗҮЙЛ ДЭЭР ЯМАР УДААН, ХОХИРОГЧДЫГ УЛАМ ИХЭЭР ХОХИРООСОН ЗҮЙЛ ХИЙГЭЭД БАЙНАА!!! ЭНЭ ЗАЛХААН ЦЭЭРЛҮҮЛЭЛТЭЭ ХУРДАН ШИЙДЭЖ НЭГ ТИЙШ НЬ БОЛГООЧ ЭЭ

1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.