Гуравдугаар сарын 14-нөөс цас орж, цасан шуурга шуурна
Монгол орны цаг агаарын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал “Цаг уурын хэмжилтээр нутгийн урд хэсгээс цасан бүрхүүл ханзраад эхэлсэн. Цасан бүрхүүлийн зузаан 3-9 сантиметрээр доош суужээ.
Өнгөрсөн долоо хоногт ихэнх нутгаар дулаарч Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +6..+13 хэмийн дулаан байлаа. Гуравдугаар сарын 10, 11-нд Хэнтий, Хангайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Туул голын сав газраар 0-1.2 мм цас орлоо. Үүнээс Өвөрхангай аймгийн Уянга, Есөнзүйл суманд хамгийн их цас орсон байна.
Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар нэлээд дулаарна.
Гуравдугаар сарын 13, 14-нд нутгийн зүүн хагаст дулаарна. Говийн бүс нутгаар +10…+15 хэм хүртэл дулаарах төлөвтэй байна. Энэ хугацаанд цасан бүрхүүлийн хэмжээ багасна.
Гуравдугаар сарын 14-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр
Гуравдугаар сарын 15-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх, говийн аймгуудын хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр
Гуравдугаар сарын 16-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Зүүн аймгуудын нутгаар зөөлөн цасан шуурга шуурна. Энэ үеэр зам даваанд халтиргаа гулгаа үүсэхээр байна.





































.jpg)












.jpg)











Сэтгэгдэл
Б.Батсайхан [66.181.161.75] 2024-03-14 08:32:00
Мэдээ уншлаа баярлалаа