Японы буцалтгүй тусламжаар Ховд аймгийн Хүүхдийн ордныг засварлана

Aдмин / Нүүр

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих төслийн гэрээнд гарын үсэг зурж, Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаатай цахимаар уулзалт зохион байгуулав.

Уг төслийн хүрээнд Ховд аймгийн Хүүхдийн ордны засварын ажил хийгдэх юм. Үүнд: дээвэр, гадна фасад, дотор засал (тааз, хаалга, шал), дулааны шугам, радиатор, агуужуулалтын систем, ариун цэврийн байгууламжийг шинэчлэх ажил хийгдсэнээр тус төвийн эрүүл ахуй, сургалтын орчин нөхцөл сайжирч, тус аймгийн хүүхэд багачууд эрүүл, аюулгүй орчинд дугуйланд хичээллэх нөхцөл бүрдүүлэхээр зорьж байгаа аж.

Япон Улсын Засгийн газар Монголд 1990 оноос хойш буюу 34 жилийн турш “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 602 дахь, Ховд аймагт хэрэгжих 22 дахь төсөл болж байна. Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 201,476 ам.доллар юм.

“Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийг Япон Улсын Засгийн газар 1990 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөгжиж буй орнуудын хот болон орон нутгийн засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм. Тухайн орон нутгийн ард иргэд үр ашгийг нь шууд хүртэх боломжтой төслүүдэд санхүүжилт олгодог бөгөөд санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд Япон Улсын гадаад дахь дипломат төлөөлөгчийн газрууд голлох үүргийг гүйцэтгэдэг.


Сэтгэгдэл

Зочин [202.9.40.201] 2024-03-13 21:57:40

Монголын эдийн засгийн боломжийг юунд ашигладаг юм бол, хар алтнаас орж буй хэдэн зуун тэрбум доллар хаашаа юунд ордог юм бол.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.