НҮҮДЭЛЧИН СОЁЛ, ХИЛ, ХЭЛ, МАЛ ГУРВАА УСТГАХ ЗАМААР ХӨГЖВӨЛ МОНГОЛ МӨХНӨ
Төрийн өндөр албан тушаалтан атлаа огт Монгол сэтгэлгээгүй барууны зэрлэг капиталист царайлсан зарим улс төрчдийн амнаас малчид “мал дагавал ам тостоно гэж явсаар, түүнийгээ нүүдэлчний соёл гэж хөөрцөглөсөөр яваад осгож үхэж байна…” гэх зэргээр нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгсөн нь тун бүдүүлэг, доромжлол болжээ. УИХ-ын гишүүн Б нь хэвлэлд өгсөн ярилцлагынхаа өрнөлд “...“Мал дагавал ам тостоно” гэж ярьдаг. Тэгвэл “Мал маллавал ам тосодно” гэж наад зах нь энэ үгээ солимоор байгаа юм. Тэр хээр гадаа мал дагаад гандаад явдаг, шуурга болохоор дагаж яваад амь насаа эрсдэлд оруулдаг, мал тогтоочих хашаа саравч ч байхгүй.
Тэгчхээд энэ байдлаа нүүдлийн соёл гэж бид онгирдог. Малаа дагах нь нүүдлийн соёл, дагаж байгаад амь эрсдэх нь нүүдлийн соёлын эрсдэл. Ингээд бодохоор малаа маллаад сайхан амьдрах нь чухал юм уу, малаа дагаад хөдөө хээр сууж байх нь жаргал юм уу.
Яг үнэндээ хотынхон л нүүдлийн соёл гэж яриад байгаа болохоос яг мал дээр байгаа хүн малаа дагаад халуунд халж, хүйтэнд хөрж явахыгаа жаргал гэж хэлээд байгаа юм байхгүй…” гэх зэргээр халсан нь ихэд харьцангуй, халагламаар ичгэвтэр худлаа буралт юм. УИХ-ын гишүүн судалгаатай, мэдээлэлтэй ярих ёстой. Хөдөө аж ахуйн сайд болох хүсэл, амбицдаа хэт дийлдэж зүсэн зүйлийн мянган жорын юм хольж хутган ярихдаа бүгдийг мэддэг мэргэн жараахай болох гэж оролджээ.
Тэрээр “би чинь хууль хүн шүү дээ… гайгүй байх аа…”, “... хүмүүс ойлгодоггүй шүү дээ…би л тэгдэг…” гэхчлэн ихэд цээжээ дэлдэж амаа билүүдэхдээ зүгээр ч үгүй Монголчуудын оршихуйн амин дархлаа болсон нүүдлийн соёл ахуйн үндэс бэлчээрийн мал аж ахуйг устгаж оронд нь эрчимжсэн гэх бордооны мал, фермерийн суурин аж ахуйтныг дэмжсэн санаархлаа огт нуугаагүй байна. Эрхэм “Б” Гишүүнд нүүдлийн мал аж ахуйг үндсээр нь муучлах хандлага л гүн бат суусан бололтой “...“Мал дагавал ам тостоно” гэж ярьдаг. Тэгвэл “Мал маллавал ам тостоно” гэж наад зах нь энэ үгээ солимоор байгаа юм.
Тэр хээр гадаа мал дагаад гандаад явдаг, шуурга болохоор дагаж яваад амь насаа эрсдэлд оруулдаг, мал тогтоочих хашаа саравч ч байхгүй. Тэгчхээд энэ байдлаа нүүдлийн соёл гэж бид онгирдог. Малаа дагах нь нүүдлийн соёл, дагаж байгаад амь эрсдэх нь нүүдлийн соёлын эрсдэл.
Ингээд бодохоор малаа маллаад сайхан амьдрах нь чухал юм уу, малаа дагаад хөдөө хээр сууж байх нь жаргал юм уу. Яг үнэндээ хотынхон л нүүдлийн соёл гэж яриад байгаа болохоос яг мал дээр байгаа хүн малаа дагаад халуунд халж, хүйтэнд хөрж явахыгаа жаргал гэж хэлээд байгаа юм байхгүй…” гэж ярьжээ. Хариуд нь өвчтэй мах идэж байгаа 3 сая Монголчууд яагаад бүгд махнаасаа болж өвчлөөд, амь эрсдэхгүй өдий хүрсэн бэ? гэж асуумаар. Аливаа асуудлын үндэс суурийг мэдэхгүйгээр ярих эсвэл үг сөхөөгүй муучлан харлуулах замаар ямар зүйлийг устгаж оронд нь шинээр эзэрхийлэл тогтоох хандлагаас л “туйлын муу” гэх суртал ухуулгыг юу юунаас илүү хүчтэй явуулдаг. Эрхэм “Б” гишүүн мэдлэгтэй, хөдөө аж ахуйн давгүй судалгаатай байж болно. Эх орноо шүлсээрээ будаж, элгэн саднаа үндсээр нь муучлах эрхгүй.
Д.ЭНХБАТ
Сэтгэгдэл
Бид бодохгүй бол эвгүй байдалд байгаа шүү. [66.181.180.163] 2024-03-14 21:41:59
Монгол чинь ДЭНДҮҮ том нутагтай, ХЭТЭРХИЙ цөөхөн хүн амтай улс. Орчин үеийн нөхцөлд ХИЙМЭЛ улс. Том улсууд новширвол хуучнаар нь автономит ч болгочихож магадгүй. Сталин багш байсан учир л дэлхийд Монгол тусгаар тогтнож чадсан. Сталин байгаагүй бол ЯАХ Ч БАЙСАН ЮМБ?
Зочин [203.98.76.249] 2024-03-14 17:11:52
хужаа эрлийзүүдээсээ түргэн салж хөгжилөө зөв чиглүүлэе
иргэн [66.181.190.70] 2024-03-14 11:47:52
б чинэ банхарт хөшөө босгодог мал мөн үү