Ардчиллаас ухарч, авлигал цэцэглэн, ядуурал нүүрлэсэн арав шахам жил
Монгол Улс түүхэндээ бусдын эрхшээлд орсон он цаг зуу зуун жил ч хөрс шороогоо сэндийчээд, хүн зоноо ингэтэл ядууруулж, зэрлэгшүүлж, харьцуулсангүй сэн. Гэтэл ардчиллын хөрсөн дээр амь хоргодож засгийн эрх, төсвийн мөнгөөр зоолсон коммунистууд төр болж тоглоцгоон зольж олсон эрх чөлөө, тэмцэж авч ирсэн ардчиллын үнэ цэнээр мөрийтэй тоглоцгооно. Сүүлийн найман жилд төр зайдагнагчдын хэт дураараа авир нь уул уурхайн баялгийг тонноор хулгайлж, газар нутгаа хүртэл найр тавин өгөх санаархал руу хөтөлсөн аймшигт он жилүүд ард хоцорч байна. Ээлжит УИХ-ын сонгууль хаяанд ирсэн ч нэг намын дарангуйлал хүчээ авч популизмын хорт утаанд муужирсан нийгмийг сэрээнэ гэдэг амаргүй.
Шударга сонгууль явагдаж шинэ залуу төрийн түшээд төрийн бурангуйг засаж сайжруулан тусгаар улсынхаа бүрэн бүтэн жаргалыг эдэлж үр хүүхдэдээ эх орноо байгаагаар нь өвлүүлэх найдварын гэрэл асах нь уу? Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушги дээр гэдэгчлэн бид халамжийн халтар арван төгрөгт хууртаж холыг харах мэлмийгээ гээчихсэн ард түмэн гэж үү? Нийтийн тээврийг хүртэл сааж нүүрсний хулгай нь замаа алдаж төсөв хэмээх шүүрэн шанага яаж тогтвортой тэнцвэртэй бодит орлоготой байж Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлын баталгаа болоод хил хязгаарын түвшин амар амгалангийн ёсоор цаашид оршихыг таашгүй. Сүлдэндээ залбирч төрт ёсоо хүндэлдэг Монголчуудын амин үнэт зүйлийг ээлжийн хулгайн талхилтад оруулж сэрэх аргагүй туйлдуулсан байна
Д.ЭНХБАТ
Сэтгэгдэл
МАН үүрд арчигд [59.153.114.102] 2024-03-15 13:31:20
60 тэрбум, 14 тэрбум, ЖДҮ сан хоослолт, Хөгжлийн банкаар хийсэн хулгай, үүрсний хулгай ногонн, улаан автобусуудын хулгай, Газрын хулгай, Хтгор шанага, цагаан суварга,,,,, мэтордуудын хулгайг аль намын хулгайчид үйлдсэнийг санацгаа. Эдийн засагяаж сөхөрч буйг мөнгөний ханш 3 дахин унасныг аль нам төрийн эрх барих үед гарсаныг сана. МАН үхэж далд орж төрөөс нэг мөр арчигдагтүн
Иргэн [139.5.217.90] 2024-03-15 12:56:18
Ардчлалаар амьсгалж Авлигалаар,луйвараар амьсгалсан 30 жил арав биш,хувьчлалаас эхэлсэн.
Зочин [124.158.69.40] 2024-03-15 12:39:58
Ардчилсан намын 2012-2016 онд тарьсан их өрүүд их гайг арилгаж буй 10 жил өнгөрлөө.
Зочин [202.9.46.51] 2024-03-15 11:31:42
Ардчилсан монголд авилгал, луйвар, ядуурал, хар тамхи, архидалт, үр хөндөлт, бэлгийн замын халдварт өвчин цэцэглэн хөгжиж байна.