Лут авлигачдын бултах арга нь “тэмцэж байгаа учраас гүтгэлээ” гэх дулимаг уйлагнал уу?

Aдмин / Улстөр

Сүүлийн үед төрийн өндөр албан тушаалтнууд мөнхийн ус уусан юм шиг авирлаж мөрөөдлийнхөө хаан суудлаас үүрд хадаатай юм шиг даналзацгаах ба суртал ухуулга нь савнаасаа хальцгаах нь нэг л жихүүдэс хүрэм. Саяхны жишгээс нэр бүхий сэтгүүлч төрийн өндөр албан тушаалтны хамаарал бүхий гэгдэж буй нүүрс тээврийн компани хуул бус үйл ажиллагаа явуулж буй тухай тодруулгаа тоймлон бичжээ. Гэтэл тэр даруй өнөөх дарга хариу барьж энэ бол гурилын үйлдвэрийн томоохон төлөөллийн зориуд явуулж буй гүтгэлэг. Тэд гурилын үрийг хямд аваад хэд дахин нугалж цааш гурилаа үнэтэй шахдаг мөлжигчид хэмээн бичжээ.

Мөн тэрээр бидний хэсэг нөхөд хулгайч нартай тэмцэх гэж ядарч байхад ингэж гүтгэх нь аргагүй гэх зэргээр жиргэжээ. Үүнээс логик шалтгаан хэд ажиглагдана. Дарга нарт хувийн компаниа өөрөөсөө займчуулах чадал нөр их ба өөрсдөө засаглаж байгаа хэр нь тэгтлээ хууль бус үйл ажиллагаа явуулдгийг мэдсээр байж гурилын үйлдвэрийн эздэд дарлуулах хүлцэнгүйчүүд биш байлтай.

Өөрөөр хэлбэл ЗГ-ын өндөр дээд албан тушаалтан өөрөө нүүрсний хамгийн том хулгайч биш гэдгээ энтертайнмент байдлаар бус бодитоор шалгуулах болов уу?.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Зочин [122.201.31.173] 2024-03-16 08:30:06

Ёстой үнэн. Энх-Амгалан, З.Энхболд нарыг л гэхэд хар даа.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.