Улаанбаатар-Хөх хот чиглэлд галт тэрэг аялж эхэллээ

Aдмин / Нүүр

2024 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Улаанбаатар - Хөх хот, Хөх хот - Улаанбаатар чиглэлийн олон улсын зорчигчийн галт тэрэг Даваа, Баасан гараг бүр аялахаар болсон.

Энэ чиглэлд Улаанбаатар төмөр зам болон Хятадын төмөр замын /КЖД/ галт тэрэг ээлжилж аялна.

УБТЗ галт тэрэг: Улаанбаатар – Хөх хот чиглэлийн олон улсын галт тэрэг эхний аялал 2024 оны гуравдугаар сарын 15-ны өдөр (Баасан гараг) Улаанбаатараас хөдөлж, гуравдугаар сарын 16-ны өдөр (Бямба гараг) Хөх хотод хүрэх, Хөх хот – Улаанбаатар чиглэлийн олон улсын галт тэрэг гуравдугаар сарын 18-ны өдөр (Даваа гараг) Хөх хотоос хөдөлж, гуравдугаар сарын 20-ны өдөр (Лхагва гараг) Улаанбаатарт ирнэ.

КЖД галт тэрэг: Хөх хот – Улаанбаатар чиглэлийн олон улсын галт тэрэгний эхний аялал 2024 оны гуравдугаар сарын 15-ны өдөр (Баасан гараг) Хөх хотоос хөдөлж, гуравдугаар сарын 17-ны өдөр (Ням гараг) Улаанбаатарт хүрэх, Улаанбаатар – Хөх хот чиглэлийн олон улсын галт тэрэг гуравдугаар сарын 18-ны өдөр (Даваа гараг) Улаанбаатараас хөдөлж, гуравдугаар сарын 19-ний өдөр (Мягмар гараг) Хөх хотод хүрнэ.

Эх сурвалж: ЗТХЯ


Сэтгэгдэл

Зочин [202.70.34.27] 2024-03-15 13:33:36

орчин үеийн үйлчилгээний шаардлага хангадгүй мөртлөө яасан үнэтэй юм баасаа шууд зам дээрээ асгадаг үйлчилгээ дэлхийд орос манай д байгаад бн даа


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.