ҮАБЗ-ийн мэдээллийг сонсохоор УИХ-ын чуулганыг хаалттай горимд шилжүүллээ
УИХ-ын 2024 оны хаврын чуулганы нээлт Төрийн ордны "Их эзэн Чингис хаан" танхимд болж байна.
Хаврын ээлжит чуулганы нээлтийн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүд, Улсын Дээд Шүүхийн ерөнхий шүүгч, Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга, Нийслэлийн удирдлагууд биечлэн, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар болон олон улсын байгууллагын төлөөлөгч нар цахимаар оролцож байгаа юм. Мөн УИХ-ын гишүүдийн ирц 55 хувьтай байна.
Өнөөдөр “Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ.
Одоогоор Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн мэдээллийг хэлэлцэхээр УИХ-ын чуулган хаалттай хуралдаж байна.
Сэтгэгдэл