Хар тамхины хэргээр зургаан жилийн ял авсан Квинси Промесийг Дубайгаас баривчиллаа
Өнгөрсөн сард Нидерландын шүүхээс хөлбөмбөгчин Квинси Промест зургаан жилийн ял оноосон билээ. Гэвч ОХУ-ын "Спартак Москва"-д хүчин зүтгэдэг довтлогчийг Оросын тал шилжүүлэхээс татгалзсан юм. Тэгвэл Нидерландын прокурорын газрын хүсэлтээр К.Промесийг Дубайгаас баривчилсныг түүний өмгөөлөгчид мэдэгдлээ. Хөлбөмбөгчин эрийг Бразилаас Нидерланд руу 1,360 кг хар тамхи оруулахад гар бие оролцсон гэж буруутгасан. Гэхдээ өөрийгөө буруугүй гэж үзэн давж заалдахаа өмгөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдэж байв.
К.Промси ОХУ-ын хөлбөмбөгийн лигийн өвлийн амралт эхэлсэн тул өнгөрсөн нэгдүгээр сараас хойш багийнхантайгаа Дубайд бэлтгэл хийж байсан юм. Түүнийг баривчилсан гэдгээ Амстердамын прокурорын байгууллага баталсан. Одоо шилжүүлэн авах ажиллагаа хийх л үлдсэн аж.
Энэ ажиллагааг яаж хийхээ хууль хяналтынхан олонд зарласангүй. К.Промес Нидерландын шигшээ багт 50 удаа дуудагдсан. Ид үедээ түүний зах зээлийн ханш 26 сая ам.доллар хүрч байв. Харин "Спартак Москва"-тай хийсэн гэрээ нь энэ зун дуусах байв.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:13
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:13
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.