Эрэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдэх санал, санаачилгыг бүх талаар дэмжинэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулган Төрийн ордонд болж байна. Чуулганаар эрэгтэйчүүдийн боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд зэрэг асуудлыг хөндөж, “Эрэгтэйчүүдийн талаар төрөөс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа”, “Эрүүл монгол хүн-Эрчүүдийн эрүүл мэнд”, “Эр хүний үнэт зүйл” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлэх юм. Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлсэн үгнээс товчлон хүргэж байна.
Тэрбээр, “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндийг дэвшүүлээд, хэлсэн үгэндээ, “Эрчүүд Та бүхэн бол улсын тулгуур, өрхийн тэргүүн билээ. “Эр амгалан бол гэр амгалан” хэмээн манай ард түмэн ярьдаг. Өвөг дээдэс минь эрчүүдээ “Гэрийн эзэн, өрхийн тэргүүн” хэмээн хүндэтгэж ирсэн сайхан уламжлалтай. Өрхийн тэргүүн, улсын тулгуур болсон эрчүүдэд маань багагүй асуудал тулгамдаад байгааг бид анхаарах ёстой. Тухайлбал, эрчүүд эмэгтэйчүүдээс 10 шахам жилээр богино насалж, хоёр эрэгтэй тутмын нэг нь тамхи татан, архи ууж, эрчүүдийн 29 орчим хувь нь сар бүр хэтрүүлэн хэрэглэдэг судалгаа байна. Үүнээс улбаалж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, гэмт хэрэг үйлдэх, осол гэмтэлд өртөх зэргээр эрүүл мэнд, эд хөрөнгийг хохироох явдал их гарч байна. Зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, архи, тамхины хэрэглээнээс үүдсэн артерийн даралт ихсэлт, хоол боловсруулах замын болон зүрх судасны эмгэг эрчүүдийн дунд түгээмэл байна. Хавдар, осол гэмтэл эрчүүдийн нас баралтын гол шалтгаан болж байна. Иймээс иргэдийнхээ эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, эрүүл амьдралын хэв маяг хэвшүүлж, эрүүл ирээдүйг бий болгох, соён гэгээрүүлэхээр Ерөнхийлөгч “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг санаачлан орон даяар өрнүүлж байгаа. Мөн согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдсэн эрүүл мэнд, эдийн засаг, нийгмийн хор хөнөөлийг бууруулах зорилгоор зарлиг гаргасан.
УИХ, Засгийн газар шуурхай ажиллаж, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэн баталж, 10 гаруй хуульд нэмэлт өөрчлөлт оруулан 2023 оны 1 дүгээр сараас хэрэгжүүлж эхлээд байна.
Өнгөрсөн нэг жилд тодорхой үр дүн гарсныг дуулгахад таатай байна. Тухайлбал, Монголд үйлдвэрлэсэн согтууруулах ундааны хэмжээ 2023 оны байдлаар өмнөх оныхтой харьцуулахад 32.7 сая литр буюу 21,6 хувиар, мөн импортын хэмжээ 18 хувиар буурчээ. ТЕГ-ын мэдээллээр улсын хэмжээнд борлуулсан согтууруулах ундаа өнгөрсөн оныхтой харьцуулахад 1,7 сая литрээр багаслаа. Дотоодын үйлдвэрлэгчид архины хатуулгийг 1-2 градусаар бууруулж, өндөр хатуулагтай архины хэрэглээ багассан. Архидан согтуурахтай тэмцэх санд хуримтлагдсан найм орчим тэрбум төгрөгийг архины хор хөнөөлийг таниулах, соён гэгээрүүлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, донтох эмгэгтэй иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өргөжүүлэхэд зарцуулж эхэллээ.
Эдгээр бодлогын шинэчлэлээс гадна тэмдэглэлт баярын өдрүүдийг угтан “Намайг алгас”, “Та татгалз” зэрэг нөлөөллийн аян зохион байгуулснаар олон эерэг өөрчлөлт гарлаа. Өнгөрсөн шинэ жилийн баярыг угтан “Та татгалз” аяны үр дүнд согтуугаар үйлдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 45.7 хувиар буурсан байна. Энэ жилийн цагаан сараар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 57.6, ГССҮТ-ийн яаралтай тусламжийн тасагт архидан согтуурсны улмаас гар, хөлөө хөлдөөсөн ганц тохиолдол бүртгэгдсэн нь ойрын жилүүдэд байгаагүй үзүүлэлт байлаа. Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 14.5, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил өмнөх оныхтой харьцуулахад 21.4 хувиар буурсан. Хэдийгээр архидан согтуурахтай тэмцэхэд эерэг өөрчлөлт гарч байгаа ч согтуугаар гэмт хэрэг үйлдсэн хүний 92.7 хувь нь эрэгтэй, гэмт хэрэгт холбогдсон иргэдийн 48.5 хувь нь ажилгүй байна. Цаашид архи хэтрүүлэн хэрэглэгч, донтсон иргэд, тэдний гэр бүлд чиглэсэн нийгэм, сэтгэл зүй, эрүүл мэндийн тусламжийг өргөжүүлэхийн зэрэгцээ бүх төрлийн донтох эмгэгээс сэргийлэх, соён гэгээрүүлэхэд холбогдох байгууллага, аймаг, орон нутаг, ЭМЯ анхаарч ажиллах шаардлагатай байна. Түүнээс гадна тэдгээр иргэдийн нийгмийн асуудалд анхаарч, ажил хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх нь чухал байна.
Сүүлийн үед эрчүүдийн тамхидалт, ялангуяа хүүхэд, залуусын дундах электрон тамхины хэрэглээ аюулын харанга дэлдэж эхэллээ. Ард иргэдийн хавдрын өвчний 30 хувь нь тамхинаас шалтгаалдаг гэж эрдэмтэн судлаачид тогтоожээ.
Тамхидалтыг бууруулахад бодлогын өөрчлөлт хийж, иргэд ч өөрсдийн болон гэр бүлийн гишүүдийнхээ эрүүл мэндийг хамгаалах үүднээс тамхинаас татгалзахыг уриалж байна. Мөн сэтгэцэд нөлөөлөх эм, мансууруулах бодистой тэмцэх ажлыг чангатган, эрх зүйн орчныг сайжруулахаар ажиллаж байна. Нийтийн биеийн тамирын норм, норматив тогтоож, бие бялдрын хөгжлийн цогц боловсролыг бага наснаас нь олгохын тулд цэцэрлэг, ерөнхий боловсрлын сургууль, их, дээд сургууль, коллежийн сургалтын хөтөлбөрт цогц, шинэлэг байдлаар тусган хэрэгжүүлэх нь чухал байна.
Энэ ташрамд, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, хүүхэд, залуусыг спортоор хичээллэх орчин нөхцөл, хүртээмжийг нэмэхээр Ерөнхийлөгчийн нэрэмжит “Президент” спорт цогцолборын бүтээн байгуулалт эхэлснийг дуулгахад таатай байна. Гурван га талбай бүхий энэ цогцолбор 4,340 м.кв ногоон байгууламжтай, нийт 58,560 м.кв талбайд 19 нэр төрлийн спортын үйл ажиллагаа явуулж, өдөрт 5000-6000 хүүхэд залуус спортоор хичээллэх хүчин чадалтай. Хүүхэд, залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, эрүүл мэнд, бие бялдрын хөгжилдөө анхаарах, нийтийн биеийн тамир, спортыг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний анхдугаар чуулганыг 2022 оны гуравдугаар сарын 14-ний өдөр зохион байгуулж, “Эрэгтэйчүүдийн манлайлал, ёс зүй, үүрэг хариуцлага, оролцоо”, “Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, эрүүл амьдралын хэв маяг”, “Эрэгтэйчүүдийн талаарх хэвшмэл ойлголт-боловсрол, амьдралын ухаан”, “Эрэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Сэтгэгдэл
зочин [202.9.46.70] 2024-03-18 13:49:39
Энэ нэг эргүү луйварчин хаа л явна "бүх талаар дэмжинэ" гэж тоть шиг давтахаас өөр юу ч үжирсэн тархинд нь орж ирэхгүй юм даа. Цаг хугацаа гэж нэг аврал байгаа болохоор энэ Үхээрийн өгөр төрийн сэнтийгээс нэг ховхорч зайлах л байх даа.
Зочин [103.212.118.147] 2024-03-18 09:33:21
амьтан болгонтой уулзахдаа л" дэмжинэ" гэсэн нэг жижүүрийн үгтэй, чиний дэмжлэг гэж юу байхавдээ. хулгайгаа л больвол чиний эмжлэг. 60 тжрбумын, ЖДҮ-ийн 14 тэрбумын, Нүүрсний гэрээний, Хөгжлийн банкны хэрэг гээд холбогдоогүй хэрэг танд байхгүйдээ. Я ааад Намба Энхбаярын өмнө сөхөрч байж, бас оронд хн багалзуурдаж муужруулж зодод Элбэгдоржийн өмнө ам өчи өгч Австарли руу зугатаад амь гарсан новш гай боолгүй иг зайлаач. 6 жил нь дуусахаар бас хуульд өөрчлөлт оруулуулж дахин 6 жил буг болох холын санаархалтай муу новш нохойн гөлөг
Зочин [174.202.168.126] 2024-03-17 09:45:32
Худлаа хуцахаас өөр юу хийж гийгүүлэв ээ! Казиночин, нүүрсчин хулгайчаа? Казинод алдсан гэж худлаа шаагаад өөртөө зувчуулсан ард түмний мөнгөө эргүүлж төл!!!Шүүхээс ял авчихаад тэр үедээ монголын хаан шахуу байсан Намбарын өмнө сөгдөн мөргөж байгаад ял завшсан хулгайч!!!
Зочин [103.57.95.186] 2024-03-17 09:39:02
энэ бага дарга хэзээ зайлах бэ
Зочин [66.181.187.116] 2024-03-16 15:12:41
Mash zub asuudal shuu