АВЛИГАЛЫН ДОРООС ӨНДИЙХГҮЙ “АРДЫН ЗАСАГ”

Aдмин / Улстөр

“Ард” гэдэг чинь сүншигтэй үг юм шүү гэж Богд хаан нэгэн УС-ны кинонд айлддаг. Ард гэдэг үгийг ард талд “хувьсгалт” гэдэг үг нэмэгдсэн цагаас лам, ноёд буюу феодал гэх Монголын өнгөлөг хэсэг нар үзэлгүй, бууны амны дор толгой бөхийж хэлмэгдүүлэлтийн хар айдас хэдэн арван жилдээ ч мөд арилахааргүй цус урссан юм. Сүүлд судлаачид Монголд “феодал” гэх анги давхраа байгаагүй ээ. Коминтерны феодал хэмээж хядсан тэр хэсэг бүлэг чинь Маркс,Лениний тодорхойлсноос тэс өөр. Монголчууд ямар газар тариалан эрхлэх биш, бэлчээрийн мал аж ахуйтай түүнийгээ угаасаа хамтаараа маллаад ашиг шимийг нь хүртсээр өдий хүрч буй улс. Феодализм бол газрын эзэн боол зарц нарыг үнэ хөлсгүй шахам ажлуулж хөдөлмөрийн мөлжлөгт явуулж байгааг халах нийгмийн шинжтэй “Ажилчих ангийн хувьсгал” гээчид хүргэсэн дарлан мөлжиж үйл явц гэх.

Гэтэл Монголд газрын эзэн гэх ойлголт үнэндээ байсангүй. Бэлчээрээ ноёд, зарц ялгаагүй хамтран эзэмшиж байв. Ингэхлээр феодализмыг устгаж капитализмыг алгасан шууд коммунизм байгуулахаар үлгэрт итгүүлсэн нь үнэндээ Монголыг колончлох далд санаархалтай их гүрний дээрэнгүй хандлага л байв шүү дээ.Дал гаруй жилийн мөлжлөгийн МАХН гардсан л даа.

Ийм уг үндсэн үзэл сурталтай улс төрийн хүчинд эх оронч сэтгэл зүрхтэй улс төрч, лидерүүд төрж гарна гэдэг угаасаа боломжгүй байж таараа. Нэгэнт төвлөрсөн төлөвлөгөөт хатуу дэг журамт тогтолцоог ардчиллынхан гарч ирээд нурааж оронд нь чөлөөт зах зээл, олон ургалч үзэл, ардчилал шударга ёс яриад эхлэхээр өөрсдөө харин жинхэнэ феодалууд болж хувирсан МАХН-ынхан намаа авч үлдэн үе залгамжлахаар бүх арга чарга хэрэглэсний эцэст төрийн хэмжээний мафи бүлэглэл бүгдийг хөл дороо гишгэчдэг цаг үед Монголчууд ирсэн хэрэг. Нэгэнт эх оронч үндэсний үзлийг суулгахад хэцүү харь сурталтай намын тогтолцоог үндсээр нь шинэчлэхгүй л бол Монгол үндэстэн орших эсэх нь эргэлзээ дагуулж эхэллээ.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Зочин [142.171.143.212] 2024-03-19 06:36:50

bagahan hutsaa. Toroo deedelj amidar

Зочин [59.153.114.209] 2024-03-18 17:35:21

Халгаламж банкны 14 тэрбум төгрөгөөр хэн хэн казино тоглосон билээ, Хүүк ГХсайд Батцэцэг Батэрдэнэ аварга гишүүн гээд л сунаж өгнө өө АНд казино тоглох эрх олдоогүй л дээ

Зочин [103.212.162.113] 2024-03-18 13:57:34

МАН 1921-ээс 1992 он хүртэл төрд бүртгүүлээгүй хууль бусаар улс төрийн үйл ажиллагаа явуулсан. 2021 оны Ерөнхийлөгчийн зарлигаар татан буугдах ёстой байсан. Үргэлжлүүлээд ажилласан. Одоо гол лидэрүүд нь өмч хөрөнгийн хулгайчид, луйвхрчид, дээрэмчид, болжээ. Цаашаа яваад л байг уу. Түмний чин хүсэл мэдтүгэй. Залуу эх орондоо ажиллаж амьдрах дургүй байгаагийн гол шалтгаан нь.

Ойрд байдал сайжрахгүй. тайвшир. [66.181.160.53] 2024-03-18 11:52:18

Монгол Улс ойрын 100 жил авилгалаас САЛАХГҮЙ. Их, бага хэмжээнд авилгал БАЙЖ Л байна. Бид доороо үсчээд, гар хуруугаа хазаад, сайн комиссар ба прокурорууд томилуулаад, шүүгч нараа сольсон ч авилгал гэдэг үзэгдлийг ойрын үед арилгаж ЧАДАХГҮЙ. Олон шалтгаан, шалтаг цаагуур чинь байна. Иймд жирийн иргэд сэтгэлээ АМРАА, өөрсдийгөө хоосон зовоохоо боль.

Зочин [124.158.108.244] 2024-03-18 10:54:00

шүүгчид нь авилгачдаа өөгшүүлж АН-хан гадаад казинодож тарвалзаж байна. МАН-ы үлээсэн шүгэл дахин дахин дуугарч байна.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.