Эдүгээд өртөөлсөн эрэлхэг түүхт өнөд эх орноо батлан хамгаалах Монгол цэргийн өдөр тохиож байна
Эртний их Хүннү гүрнээс эхлээд Эзэн Чингис хааны суу алдарт Монгол гүрэн дэлхийн дайдад морин туурайгаар тамгалсан эрэлхэг түүхийн эзэд нь Монгол цэрэг эрс. Аливаа улсын тусгаар тогтнолыг гол тулгуур багана цэргийн хүч. Америк цэргийн салбартаа олон тэрбум доллар зарцуулж техник технологийн өндөр дэвшилд хүрсэн гэгддэг. Дэлхийн хүчирхэг армитай улс орнуудын тоонд Монгол Улс дасан зохицох өндөр чадвартай, багаар ажиллах, нэгдэн нягтрах онцгой мэдрэмжтэй, тэсвэр хатуучил авхаалж самбаа хурд хүчээрээ ялгардаг удмын өгөгдөлтэй дайчидтайгаараа багтдаг. Монголын газарзүйн онцлогоос шалтгаалан барагтай л бол гаднаас халдан довтлох бололцоо ховор.
Учир нь бидний хоёр талд хэзээ ч бараг бие биедээ довтлохгүй дэлхийн хоёр том их гүрэн бий. Монголын армийн зэвсэг, техник муугүй ч төсвийн хуваарилалт шинэчлэл дулимаг учраас хуучин Оросын техникүүдтэй гэгдэх. Монгол Улсын насан хүрсэн бүх эрэгтэйчүүд хуулийн дагуу цэргийн үүрэгтэн бөгөөд цэргийн албыг ямар нэг байдлаар хаах ёстой. Мөн төрийн албан хаагч эрэгтэй хүн цэргийн алба хаагаагүй бол сул тал болно. Мандан буурах мөч бүртээ Монгол эр цэргийн халуун амь бүлээн цусаа урсган зольж гал голомт ойгоо үлддэг сургамж арвин түүхтэй ард түмэн юм, бид.
Сэтгэгдэл