Зудын эрсдэлийг бууруулах чиглэлд санал боловсруулж, УИХ-д танилцуулах үүрэг өгчээ

Aдмин / Улстөр

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын хаврын чуулганаар нэн даруй хэлэлцэн батлах шаардлагатай хуулийн төслүүдийг авч хэлэлцсэн байна.

Хаврын чуулганаар УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы дэгийн тухай хууль, Засгийн газраас өргөн барих Баялгийн сангийн тухай хууль, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Ахмадын тухай хууль, Биеийн тамирын тухай хууль болон намрын чуулганаар хэлэлцэх эсэхийг дэмжсэн, ажлын хэсэг ажиллаж байгаа хуулиудыг хэлэлцэн батлах аж.

Мөн хуралдаанд УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан зудын эрсдэлийг бууруулах чиглэлд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийсэн байна. Зудын нөхцөл байдлаас улбаалж нийт 16 сая мал хорогдохоор байгааг танилцуулсан тул Засгийн газарт зудын эрсдэлийг бууруулах чиглэлд хэрэгжүүлэх тодорхой саналыг боловсруулж, УИХ-д танилцуулах үүрэг чиглэл өгчээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.