Мөр эргүүлэгч шөрмөсний сэргээх боломжгүй урагдалд гуяны шөрмөсөөр нөхөн сэргээх дурангий мэс засал хийжээ

Aдмин / Эрүүл мэнд

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлгийн Спортын гэмтлийн тасгийн эмч, мэргэжилтнүүд Монголд анх удаа мөр эргүүлэгч шөрмөсний сэргээх боломжгүй урагдалд үений дурангийн мэс заслын аргаар гуяны шөрмөс шилжүүлэн нөхөн сэргээх эмчилгээг амжилттай хийлээ.

ГССҮТ-ийн салбар эмнэлгийн Спортын гэмтлийн тасгийн эрхлэгч, үений дурангийн эмч С.Батсүхээр ахлуулсан тус баг бүрэлдэхүүнд Монгол Улсын хүний гавьяат эмч, клиникийн профессор, зөвлөх зэргийн эмч Б.Бүргэд, их эмч Б.Эрдэнэболд, С.Золжаргал, О.Амгаланхүү болон мэдээгүйжүүлэгийн эмч Ө.Оюунчимэг, мэдээгүйжүүлэгийн сувилагч Д.Айтолхын, Төрийн соёрхолт мэс заслын сувилагч Б.Жавзандулам нар багтсан байна.

Монгол Улсын анагаах ухааны салбарт гэмтэл, согогийн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулан, оношилгоо, эмчилгээнд орчин үеийн арга, техник, технологийг амжилттай нэвтрүүлэн нутагшуулж, үений дурангийн мэс засал эмчилгээг шинэ түвшинд хүргэснээр эмч, мэргэжилтнүүд үен дотор хөнөөл багатай аргаар эмчилгээ үйлчилгээний үр дүнг гаргаж, судалгаа шинжилгээтэй ажиллах бүрэн боломжтой болсон билээ.

Мөн энэ төрлийн мэс засал эмчилгээг хийлгэхээр АНУ, Япон, Солонгос, Герман, Франц зэрэг өндөр хөгжилтэй орнуудыг зорих иргэдийн урсгалыг татаж, эх орондоо эрүүл мэндийн тусламж үйлчилгээг илүү ойр, түргэн шуурхай, чанар хүртээмжтэй авах чухал ач холбогдолтой юм.


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:19:31

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:19:31

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

Зочин [51.195.233.195] 2024-03-28 19:27:19

Олон хүмүүсийн амьдралд тус болох ажил болсон байна бас би нэг юм хэлмээр байна эрүүл мэндийн салбарын нарын мэргэжлийн хүмүүсийг улс төрд оруулж шийдлүүдийг гаргамаар байна аа бидний энэ их өвчин зовлон асуудлыг одоогийн улс төрчид дунд байгаа бизнесийн хүмүүсээс шийдэл хүлээн гэдэг нэмэргүй зүйл байна аа

Зочин [15.235.184.71] 2024-03-28 19:26:51

Маш гоё хэрэгтэй ажил бий болсон байна үүнийхээ хажуугаар манай Монголын эрүүл мэндийн салбарын хүмүүсийг шийдвэр гаргах хэмжээнд албан тушаалд аваачиж болохгүй юу ? эрүүл мэндийн салбарын хүмүүс л өөрсдөө яг зөв шийдвэрүүдийг гаргана гэж бодож байна

Зочин [77.73.69.67] 2024-03-28 19:24:50

Эрүүл мэндийн салбарын хүмүүсээрээ бодлогоо гаргуулаад тэр хүмүүсээрээ шийдлүүдээ хийлгэвэл энэнээс илүү хэрэгтэй ажлууд бий болно гэж бодож байна тэр ч бүү хэл монгол улсдаа бүхий л өвчнийг эдгээж бүхий л хагалгаа хийдэг болчхож болно шүү дээ

Зочин [51.79.166.126] 2024-03-28 19:24:22

Монгол улсын эмч нар болон эрүүл мэндийн салбар бол маш мундаг байдаг уул нь зохион байгуулалтайгаар ажлаа эхлүүлээд явахын бол ямар ч өвчнийг эдгээх боломжтой байгаашд болохгүй бол эрүүл мэндийн салбарын хүмүүс нь өөрсдөө бодлогоо гаргаад хэрэгжүүлээд явбал зүгээр байндаа

Зочин [57.128.164.237] 2024-03-28 19:23:52

mash saihan medee baina eruul mendiin salbartaa ajillaj baisan mundag humuusee yagad shiidwer gargah hemjeend bailgaj bolohgui gej herew tegwel baiga baidlaasaa iluutei bodit shiidluud hergejeed ywna gej bodoj baina.

Атарцэцэг [202.126.90.98] 2024-03-19 21:20:05

Мундаг юмбэ. Эмч нартай нь холбогдлоор бна99759973

Дуламсүрэн [59.153.115.123] 2024-03-19 08:04:21

Мөрний 95% урагдсан гэсэн оноштой настай хүн хагалгаа хийлгэж болох уу

Ок [202.9.46.63] 2024-03-18 22:14:39

Энэ эмч нартай холбогдлоор бнаа


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.