ОХУ-ын Засгийн газраас 8500 тн хүчит тэжээлийн тусламж үзүүллээ
ОХУ-ын Засгийн газраас Монгол Улсад хаваржилтын хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлж 8500 тонн хүчит тэжээлийг буцалтгүй тусламжаар олгохоор болсон.
Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн, Засгийн газрын дарга А.С.Цыденов эхний ээлжийн 250 тонн хүчит тэжээлийг Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханд хүлээлгэн өглөө. Тусламжийн цувааг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор оруулж, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн агуулахад хүчит тэжээлийг буулгасан байна. Буриад Улсын талаас өгсөн мэдээллээр, ОХУ-аас Монгол Улсад үзүүлж буй энэхүү хүмүүнлэгийн тусламж нь 8.5 мянган тонн хүчит тэжээл, тээвэрлэх машины тээврийн зардлын хамт нийт 166.6 сая рубль буюу 1.85 сая ам.доллар болж байгаа бөгөөд хилээр татваргүй, хялбаршуулсан байдлаар нэвтрүүлэх ажлыг ОХУ-ын Засгийн газар шийдвэрлэсэн байна.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн, Засгийн газрын дарга А.С.Цыденовт хандаж “Хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн ОХУ-ын Засгийн газар, ард түмэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс халуун талархал илэрхийллээ. Мөн манай хоёр орны ард түмэн баяр хөөр болон хүндрэл бэрхшээлтэй ямар ч үед халуун сэтгэлээр харилцан тусалж ирсэн түүхтэй. Тэвдэж явахад тэвнээр туслах нь тэнхлүүн цагт тэмээгээр тусалнаас илүү үнэтэй. Бидний чин сэтгэлийн талархлыг ОХУ-ын Засгийн газар, ард нийтэд уламжлахыг хүсье” гэлээ.
Сэтгэгдэл
Хүн [45.117.35.17] 2024-03-19 17:24:14
Энэ тэжээл хүүхэд хүлэг2 н эрлэг улаан дээлт ийн морьдод очино
Чин [45.117.35.17] 2024-03-19 17:10:08
Хэлээд яахав хэлээдяахав Саяхан Сирийг хамгаалаад ОДоо нутгаа чөлөалж байгаа гэсэн шүү хө
Ах [45.117.35.17] 2024-03-19 17:03:13
Орос хүн ийм лбайдаг даа Тэхэд биднийй байж байгаа царай ЮУН АЗААР ПУТИН ЗАЯАВ ДАА
Би [45.117.35.17] 2024-03-19 17:16:06
Орс хүний ачаар тэмбүүнээсээ салсанаа бүү март
Zochin [139.5.217.246] 2024-03-19 05:55:21
Tuuhen hariltsaatai manai hursh Oros ddaa bayarlalaa.
Зорилгтойгоор Украйныг "дэмжээд" байгаа ш дээ. [66.181.180.163] 2024-03-19 00:40:44
Украйныг дэмжээд байгаа нь Баруун Европ, Америкт хамаатан садан нь шигдэчихсэн хүмүүс байгаа. Тэр хэд Баруундаа шингэхийн тулд чухамхүү Оросыг доош нь хийх ёстой. Тэрнээс биш эдгээр шигдэгсэд Монголдоо байгаа биднийгээ бодож байгаа зүйл байхгүй.
Зочин [192.42.116.176] 2024-03-18 22:02:06
украйнаас дээрэмдсэн цустай будааг гудраад хахаж үхээрэй самарсайхаан
Зочин [94.230.255.7] 2024-03-19 10:09:51
Чи өөрөө үхсэн нь дээр
Зочин [59.153.115.22] 2024-03-18 20:46:39
Браво
zochin [66.181.160.71] 2024-03-18 19:29:01
Orosiin ard tumen hezeed Mongolchuudad tusalsaar irsen. Baruunii gar hul bolson erliiz nohonuud Muuhai haragduulah gej mahaa idej bna.