The Mongolz Оросын багийг хожиж дараагийн шатанд шалгарлаа
- CS-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Дани улсад үргэлжилж байна.
- Ази тивийг төлөөлөн оролцож буй Монголын The Mongolz баг гурав дахь тоглолтоо хийлээ.
- Тэд Оросын "AMKAL ESPORTS" багийг хожиж дараагийн шатанд шалгарлаа.
CS2-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гэж болохуйц, хамгийн өндөр шагналын сантай "PGL Major Copenhagen 2024" Данийн нийслэлд үргэлжилж байна. Дэлхийн шилдэг 24 баг оролцож буй тэмцээнд Ази тивийг төлөөлөн Монголын "The MongolZ" баг оролцож байна.
The MongolZ "Opening Stage" шатны гурав дахь тоглолтоо Оросын "AMKAL ESPORTS" багтай хийж 2-1 (Nuke 13-2, Mirage 8-13, Inferno 13-10) харьцаагаар хожлоо. Ийнхүү тэд дараагийн шатанд шалгарсан бөгөөд 3 сарын 20-ны 22:00 цагаас дөрөв дэх тоглолтоо хийнэ.
- The MongolZ Данийн ECSTATIC багт хожигдлоо
- TheMongolz дэлхийн аваргын эхний тоглолтоо Туркийн багтай хийлээ
- ANNIHILATION Н.Түвшинтөгс "ATOX Esports" багт нэгдлээ
Монгол баг Туркийн "Eternal Fire" багт Nuke 13-6, Данийн "ECSTATIC" багт Nuke 13-10 харьцаагаар тус тус хожигдсоноор ийнхүү хасагдах шатны тоглолт хийсэн юм. Харин "GamerLegion", "Apeks" багуудад хожигдоод байсан AMKAL ESPORTS тэмцээнээс хасагдсан эхний баг боллоо.
Opening Stage шатанд тоглож буй 16 багаас найм нь "Elimination Stage" шатанд шалгарна. Тус шатанд Европ болон Америк тивийн чансаа өндөр найман баг хүлээж байна.
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:12
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:12
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.