УИХ-д нэр дэвшихийн тулд их мөнгөтэй байх шаардлагатай гэх бичигдээгүй хууль!
Сонгуульд нэр дэвшихийн тулд хэдэн зуун тэрбум төгрөгтэй, часхийсэн баян байх шаардлага үүссээр уджээ. Эрүүл нийгэмд бол улс төрийн намууд чадвартай боловсон хүчнээ бодлогоор дэмжиж, бодлого мөрийн хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлэхийн тулд судлаач, эрдэмтдийг ажиллуулах учиртай. Гэтэл нэр дэвших дэнчингээ хүртэл мөнгөөр арилждаг наймааны хэрэгсэл болж байгааг намуудын удирдлагууд өөрсдөө ярьцгаах. Мөнгө дийлэх үү ур чадвар дийлэх үү? Гэх асуултыг асуултгүй мөнгө гэж хариулах учраас туйлын эмгэнэлт байдал үргэлжилсээр. Төрийн албан тушаал анхнаасаа мөнгөөр орж мөнгөө өсгөдөг мөрийтэй тоглоомын газар шиг болчихсон л доо.
Ардчиллыг бэхжүүлдэг зарим орны туршлага нь улс төрийн намуудын ижил тэгш оролцоог хангахын тулд төрөөс бодлогоор дэмжиж намууд үйл ажиллагаагаа чөлөөтэй өрнүүлэх нөхцөл бололцоог бий болгоно. Санхүүжилтийн тодорхой хувийг улсын төсвөөс намуудад олгох нь эргээд үйл ажиллагаа нь үндсэн үүрэг чиглэлийнхээ дагуу явагдахад түлхэцтэй байдаг аж.
“Өнөөгийн байдлаар Германы улс төрийн намууд жилдээ нийт 133 сая еврогийн төрийн санхүүжилт авч байгаа юм. Намын тухай хуулийн 18.4-д зааснаар Европарламент болон Бундестагийн сонгуульд тухайн нам 0.5 хувиас доошгүй санал авсан, эсвэл Ландтагийн сонгуульд нийт сонгогчдын 1%-иас доошгүй санал авсан бол төрөөс санхүүжилт авах эрхтэй болдог. Тухайн намд өгсөн 4 сая хүртэлх санал бүрд 0.85 Евро, 4 саяас илүү гарсан санал бүрт 0.70 евро авах авдаг байна.”
Д.ЭНХБАТ
Сэтгэгдэл
Зочин [103.57.95.12] 2024-03-22 07:57:28
Боловсролтой ёс суртахуунтай хүний судалгаа гхргаж олон түмэнд таниулах талаар намууд анхаарах хэрнгтэй байна буцаад л нөгөө мангарууд суучих вий дуу уйлах хэцүү юм болох вий дээ
Тунгалаг [202.55.188.97] 2024-03-21 11:49:30
Хөдөлмөрөөрөө жирийн амьдардаг ухаалаг боловсролтой хүнийг оруулах хэрэгтэй !!!БАЯН ХӨРӨНГӨТЭЙ БИЗНЁСМЁН УЛСУУД ӨӨРИЙНХӨӨ АЖ АХУЙГ Л ДЭЭШЛҮҮЛЭХЭЭ БОДОХ БИЗ!!!!ИХ МӨНГӨТЭЙ БАЯН ХҮН ЁСТОЙ ХЭРЭГГҮЙ!!!
Хэн санхүүжүүлэх юм бэ? [103.57.93.83] 2024-03-21 18:43:08
Тэр ядуугийн чинь сонгуулийн зардлыг хэн хаанаас санхүүжүүлэх юм бэ? Тунгалаг аа! МАХН-аас уу? Хятадын Коммунист намаас уу? Хойд Солонгосоос уу?
Мөнгөгүй хүнийг сонгуульд яаж оролцуулах юм бэ? [66.181.160.120] 2024-03-20 11:03:16
Тэгээд мөнгөгүй ядуусыг нэр дэвшүүлж, ядуусын сонгуулийн кампани явуулж, тэр ядуус дотроос УИХ-ын гишүүнийг сонгох юм уу? Эсхүл нэр дэвшсэн ядууст зориулж татвар төлөгчдийн бүрдүүлсэн Улсын төсвийг тарааж сонгох ёстой юм уу? Ихээхэн мөнгө зарахгүй л бол ядуу нэр дэвшигч сонгогчдод хүрч чадахгүй биздээ? Ядуу хүнийг сонгуульд оруулах хөрөнгийг хаанаас яаж санхүүжүүлэх юмб?