Б.Батбаатар: Сурагчдын тоо бага гэх шалтгаанаар сургуулийн 30 эмчийг ажлаас нь халсан
"Боловсролын салбар дахь эмч нарын Эрүүл Ирээдүй" холбооноос орон нутгийн сургуулийн эмч нарыг олноор ажлаас халж байгаа талаар өнөөдөр "Үндэсний Мэдээллийн Төв"-д сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Энэ талаар тус холбооны тэргүүн Б.Батбаатар "Боловсрол, Шинжлэх Ухааны Яам (БШУЯ)-ны сайд болон Сангийн сайд нар хамтарч 2018 онд гаргасан А02411 тоот тушаалыг үндэслэн орон нутгийн сургуулийн эмч нарыг олноор нь халж байгаа талаар мэдээлэл хүргэе.
Дээр дурдсан 2018 оны тушаалаар сургууль, цэцэрлэгт эмч байх журмыг баталсан. Тодруулбал 481-ээс доош сурагчтай сургуульд эмчийн орон тоо шаардлагагүй гэж үзсэн. Энэ тушаалыг үндэслэж одоогийн байдлаар 30 гаруй эмч ажлаасаа халагдлаа.
Энэ бол зөвхөн эмч ажлаасаа халагдаж байгаа төдий асуудал биш. Үүний цаана хүүхдийн эрхийн асуудал яригдана. Заасан тооноос бага хүүхэдтэй сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг орон нутгийн эрүүл мэндийн төв хариуцна гэж үгүй.
Сурагчдын тооноос хамаарч сургууль, цэцэрлэгийг эмчгүй болгоно гэдэг нь олон талаар сөрөг үр дагавартай асуудал. Тиймээс БШУЯ руу олон удаа шаардлага хүргүүлсэн боловч "төсөв хэмнэж" байна гэхээс өөр хариу хэлдэггүй.
Хэдхэн эмч нарыг ажлын байрнаас нь цомхотгосноороо төсөв хэмнэхгүй. Боловсролын салбарт ажиллаж буй эмч нарын хөдөлмөрийг үнэлэхгүй байна. Урамшуулал, ур чадварын мөнгө өгдөггүй, үр дүнгийн нэмэгдэл олгодоггүй, орон нутгийн нэмэгдэл байдаггүй.
Эмч нарын ажлын байрны нөхцөл муу. Зарим сургуульд даралтын аппаратгүй, тэд бор зүрхээрээ явдаг улс. Ажиллах орчин тааруу байдаг тул Нийслэлийн хэмжээнд боловсролын салбарын 10 гаруй хувь нь эмчгүй болсон. Одоо ажиллаж буй эмч нарын ихэнх нь тэтгэврийн насныхан байдаг. Залуу эмч нарыг ажиллуулах гэхээр цалин бага, ажлын нөхцөл нь хүнд тул тогтвортой байдаггүй.
Түүнчлэн эм тариа ороож боох материалаар эмч нарыг хангах ёстой. Гэтэл төсөвт огт тусгагдаагүй тул сургуульд ийм материал байдаггүй. Үүнээс шалтгаалан анхан шатны тусламж хүүхдүүдэд үзүүлэхэд хүндрэл гардаг. Энэ талаар холбогдох хүмүүст нь шаардлага тавьсан боловч асуудлыг шийдэж өгөөгүй" гэж ярилаа.
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:42
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:42
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
Зочин [133.159.119.215] 2024-03-22 14:10:08
Хүүхдийн тооноос нь хамааруулад 2-3 cургуулийн дунд 1 эмч ажиллаж болно шүү дээ.
Зочин [139.5.216.192] 2024-03-22 07:26:05
Борчуудын хүүхдүүдийн тоохгүй өөхсдийнхөө хүүхдийн үнэтэй сургуульд их анхаарнаа эд нар их хөгийн
Зочин [202.9.46.65] 2024-03-22 06:24:32
Эмч байхгүй, багш байхгүй, туслах багш байхгүй байж сургууль цэцэрлэг нэмж барина гээд байдгийг ерөөсөө ойлгодоггүй. эхлээд ажиллах хүчнийхээ асуудлыг шийдэх ёстой
Зочин [188.33.224.197] 2024-03-22 05:07:25
Ирсэн төсвийг нь дарга нар нь хулгайлчихсан биз!!!!!!!!!Тэгээд дагдаа төсөв мөнгөгөгүй гэж худлаа хуурч байдаг шүү дээ!!!!!!!!Ичих нүүргүй хулгайч нар одоо болтх цаг болсон !!!!!!!!!!!!Энэ төрийн хулгайчдаа эхний ээожинд цэвэлэх хэрэгтэй!!!!!!!!!!Төрд хулгайч нүүрэлсэн учраас монгол улс хөгжлөөсөө ухарч байна!!!!!!!!!!!
Буурал [66.181.185.159] 2024-03-21 23:58:01
Харин тийм. Иймэрхүү зүйлийг УИХ гишүүнд хэлсэн нь дээр. Яагаав хугарсан гишүүн. Нүүрсний хулгай илрүүлэхэд саад болдог. Шинэ юманд ч онцгой гэж бичих юм. Үнэн байх. Эсвэл сургуулийн тогооочид эмчийн ажил хавсруулж, цалинг 40 хувиар олгох ч гарц. Халтмаа экс ч туслах л байх. Олон түмэн мундаг гэнэ. Бас, дэмий гэх бдол ч бн. Амжилт...
[203.98.76.249] 2024-03-21 17:26:08
Со руу хоосон сургуульд хүүхдүүдээ сурга. өвөл даарахгүй . бэлэн хоол үнэ хямд. хүүхдийн хулгайч бараг л алга. ганц нэг хулгайчийг нь шийтгэсэн шиг шийтгэнэ. монголд хүүхэд алсан хулгайч одоо нэг их удахгүй гарна гээд баярлаад сууж байгаа.