ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно

Aдмин / Нүүр

Гуравдугаар сарын 22-ны баасан гарагт болох зарим үйл явдлын тойм:

08.30 цагт: “Олон улсын сансрын бөмбөлгийн дээд хэмжээний уулзалт-2024” болж, энэ үеэр сансрын бөмбөлөг хөөргөнө.

09.00-11.30 цагт: “Новотел” зочид буудалд: Усны газраас Дэлхийн усны өдөрт зориулж "Усны нөөцийн нэгдсэн бодлого, стратеги төлөвлөгөөг танилцуулах” уулзалт зохион байгуулна. Утас:9911-6161.

10.00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

10.40 цагт: ГХЯ-нд:: Манай улсад айлчилж буй АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Др.Курт М.Кэмпбэлл хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл хийнэ.

11:00 цагт: ОБЕГ-т УОК-ын Шуурхай штабаас ээлжит мэдээлэл хийнэ

11.30 цагт: ХЭҮК-т: Сэтгэцийн эрүүл мэндийн төвд хийсэн хяналтын талаар мэдээлнэ. Утас: 9111-9838.

“ЗМ”-ний мэдээллийн төвд:

11.30 цагт: “Хог биш баялаг” ТББ”-аас “Монгол орноо хоггүй болгох” төслийн хүрээнд “Монгол орон даяар хогоо ангилан ялгах аян”-ыг зарлаж байна.

12.00 цагт: “Монголын худалдаачдын холбоо” ТББ-аас улс төрийн намуудад шаардлага хүргүүлнэ.

12.30 цагт: АН-ын гишүүд ҮБХ-оор намын даргын асуудлыг хэлэлцэхийг шаардан тэмцэхээ мэдэгдэнэ.

14.00 цагт: “Waow gg org” зохион байгуулагч талаас Монголд pudg mobile и спортын аварга тамирчид ирж буй талаар мэдээлнэ.

14.00 цагт: ШУТИС-ийн 8-р байранд: “Ус хөгжлийн түлхүүр” оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал болно.

15.00 цагт: Хөгжлийн банкны гэгдэх нэр бүхий 80 хүн, хуулийн 4 этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шүүх хуралдааны шийдвэрийг танилцуулна.

-Казах түмэн жил бүрийн энэ өдөр Наурыз баяраа тэмдэглэдэг. Наурызын баяр өнөөдөр тохиож байна.

-Монгол хүн сансарт ниссэний 43 жилийн ой болж бйна. ШУА-д:“Сансар судлалын шинэ үе” эрдэм шинжилгээний хуралтай. Одон орны анхны цагийн албаны эрдэмтэн Бальжинова-гийн мэндэлсний 100 жилийн ойд зориулжээ.

-Үр дүнд суурилсан төсөвлөлт хэвлэл мэдээллийн уулзалт болно.

-“Мишээл Экспо”-д “Гэрэл зургийн 7 хоног” нэгдсэн үзэсгэлэн гарч байна.

Спорт:

-Гүрж улсын нийслэлд жүдо бөхийн “Тбилисийн их дуулга” олон улсын тэмцээн эхэллээ. Тэмцээнд Монгол Улсаас шигшээ багийн 12 тамирчин зодоглоно.

-E-спортын Зүүн Азийн шилдэг 18 багийн аваргын төлөөх финалын тэмцээнийг Монголд зохион байгуулж буй талаар 14.00 цагт мэдээлнэ. "PMIC ULAANBAATAR 2k24" тэмцээний зохион байгуулагчид болон дотоод, гадаадын е-спортын аварга тамирчид оролцоно. Утас: 8804-6601.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.