Э.Цэндбаатарыг Парисын олимпийн эрхийн тэмцээний сорилд оролцуулахаар болжээ
Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар Монголын боксын холбоонд энэ сарын 18-нд хүсэлт гаргасан.
Тэрээр “Олимпын эрхийн тэмцээний 63.5 кг жинд сорил хийхийг минь зөвшөөрч өгнө үү. Уг сорилд хэрвээ тулалдаад Олимпын эрхийн тэмцээнд явах боломжоо авах юм бол та бүхнийхээ итгэлийг алдахгүй, сахилга баттай байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж, цаашлаад Парист болох олимпын тэнгэрт эх орныхоо далбааг мандуулахын төлөө хичээх болно. Хүсэлтийг минь хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү” хэмээсэн.
Тэгвэл түүний хүсэлтийг Монголын боксын холбоо хүлээж авч, сорил тэмцээнд оролцохыг зөвшөөрчээ.
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:12
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:12
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.