Голын мөс цөмөрсөн хоёр дуудлага иржээ
Өнгөрсөн хоногт голын мөс цөмөрсөн хоёр дуудлага мэдээлэл Онцгой байдлын байгууллагад бүртгэгдлээ. 2024 он гарсаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн 15 тохиолдол бүртгэгдэж, 30 иргэний амь насыг аварч, хоёр иргэн нас баржээ.
Иймд зам товчлох, хугацаа хожих байдлаар гол нуурын мөсөн дээгүүр зорчиж амь бие, эд хөрөнгөө эрсдэлд оруулахгүй байхыг анхааруулж байна.
Эх сурвалж: ОБЕГ
Сэтгэгдэл
Зочин [66.181.178.134] 2024-03-24 23:29:33
Аминаас уйдсан хүмүүс л.аз эзээ үзэн мөсөн дээгүүр явдаг юм гэсэн.тэгээд эрлэгт тоогдоогүй нь эсэн мэнд үлддэг юм байхаа.хэлсээр анхааруулсаарбайхад ингэж тэнэгтэж байхаа хэзээ болих эргүүнүүд вэ