Малын сэг зэм боловсруулах чиглэлээр хамтран ажиллах санал тавилаа
Малын гаралтай хүнсний бус хаягдал болон зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг боловсруулах чиглэлээр Бүгд Найрамдах Герман улсын "Брунинг" группын захирал Лутз Брунинг, инженер Александр Бубен нартай уулзаж санал солилцлоо.
Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын “Газрын амьтны эрүүл мэндийн кодекс”-д заасны дагуу бутлан боловсруулах хамгийн сүүлийн үеийн технологи бүхий автомат үйлдвэрийг Монгол улсад барьж байгуулж болох талаар Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга болон бусад албаны хүмүүстэй уулзаж төслөө танилцууллаа.
Тус үйлдвэр ашиглалтад орсноор манай улсад тулгамдаад буй малын гаралтай хүнсний бус хаягдал болон зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг боловсруулж тос, тахиа, гахайны тэжээл үйлдвэрлэж экспортлох бүрэн боломжтой гэж Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл
Ard [66.181.186.68] 2024-03-24 11:18:10
Ylsiinxaa ardiinxaa amdrald asig tys ugux ene asyydliig xyrdan shuudeerei.xusex yim ene shuu.german yls bol xamgiin naidbartai undur texnologtai yls demjij bna shuu.xiigeerei
Зочин [202.126.90.83] 2024-03-23 21:54:21
Биелээсээ. Манайхан, хариуцсан хүмүүс нь завхруулчихгүй бол. Биелээсээ. Маш хэрэгтэй
batuaj [66.181.181.27] 2024-03-23 19:44:31
Нүд анисан малын сэг зэмийг газар ээжид булж устгах бурууг би сошиалаар хэлж байлаа. Дараахан нь дарга сэг булах төсөвтэй боллоо гэж байсан. Одоо гадныхан сэгийг бутлан боловсруулаад өгье гэлээ. Энэ тохиолдллд мах-ясны гурил болгоод авбал болох нь тэр. Зөв дийлэх болтугай гэж залбирая.
Зочин [202.179.21.211] 2024-03-23 11:49:34
Надад ямар ашиг өгөх вээ гэж Монгол талынхан нь новшроод л зогсох вий дээ. Ямар нэг юм хийж өгье, хамтаръя гэхээр манай талын хурган дарганцар мэтүүд нь өөртөө авилга нэхээд л болиулдаг гэсэн шүүүү
Зочин [66.181.188.235] 2024-03-23 11:39:37
Bolj bna
Багш [202.126.90.14] 2024-03-23 11:34:56
Болж бна шүү.