Чансаа өндөр 64 бөхийн барилдаанд А.Х.А Н.Өсөхбаяр түрүүллээ
Үндэсний үйлдвэрлэгч "Бест буйдан" компанийн 20 жилийн ойд зориулсан чансаа өндөр, шилдэг 64 бөхийн энтертаймент барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, "Эвт Чулуу" ХХК, "Бадрах өглөө" ХХК, "Нэгдэл" клуб, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр түрүүлж, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Сокол” ХХК, “Хатант интернэшнл” ХХК, “Тэнүүн -Өлзий” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Батсүхийн Зоригтбаатар үзүүрлэв.
Дөрөвт Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат, Хилчин спорт хороо, "Нэгдэл" клуб, “Бай хөндий цамхаг” ХХК, “Их богд” дэвжээний бөх, аймгийн арслан Ч.Алтангэрэл, Увс аймгийн Ховд сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Алсын жим" ХХК, "Алтаргана констракшн" ХХК, "Увснуур" дэвжээний бөх, аймгийн арслан Л.Энхсаруул нар шалгарлаа.
Наймд улсын арслан Р.Пүрэвдагва, улсын заан Б.Бат-Өлзий, аймгийн арслан Д.Алтанцоож, аймгийн заан Г.Мөнхбаяр нар үлдэв.
Тус барилдааны даваа бүрд “Уран барилдаан” шалгаруулсан бөгөөд эхний даваанд улсын арслан Р.Пүрэвдагва, хоёрын даваанд улсын начин Б.Түмэндэмбэрэл, гурвын даваанд аймгийн заан Г.Мөнхбаяр нар шалгарч тус бүр 500.000 төгрөгийн шагнал гардсан бол нэг давсан бөх 300.000 төгрөг, хоёр давсан бөх 400.000 төгрөг, гурав давсан бөх 500.000 төгрөг, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 2.5 сая төгрөг, үзүүр бөх 5 сая, түрүү бөх 10 сая төгрөгийн бай шагнал гардсан бөгөөд бөхчүүд баззер дарж учраа бөхөө сонгосон нь шинэлэг, сонирхолтой байлаа.
Харин үзэгчдийн дундаас 1.000.000 төгрөг, арьсан буйдангийн азтан тус бүр нэг тодорч, супер азтан автомашины эзэн болов.
Монгол бөхөө шимтэн үздэг бөхийн хорхойтон та бүхэндээ баярлалаа. Монгол бөхийн өргөөний суудал 100% дүүрсэн, бөхчүүдийн уран мэхийг уралдуулсан сайхан барилдаан болж өндөрлөлөө.
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:12
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:12
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
Зочин [66.181.167.4] 2024-03-25 17:45:10
А.Х.А. гэдэг нь одоо юу гэсэн үг вэ, арай АХА тэмцээн биш байлгүй дээ, бөхчингүүдийн АХА болбол жинхэнэ тэнэгээ гайхуулцгаах байх даа, кк
Болиоч ээ . [103.212.118.122] 2024-03-25 12:12:43
Өвөлийн 4 сард хамгийн хүйтэн нийслэлтэй хотод ёстой хэцүү шүү . Өдөр бүр 1000 1000 хүн унаж бэртэж гэмтэж гэмтэлийн эмнэлэг ачааллаа даахгүй хэцүүдлээ шүү . Тэгэхээр нийгмийн хариуцлагын хүрээнд бөхчүүд болон компаниуд маань нэгдээд хотийн төв захын Автобусны буудал аж ахуй нэгжүүдийн гаднах хальтирдаг гялгар энэ муу пилтаг хуулж аваад солиод өгвөл мөн сайнсан . Тэгвэл зүгээр нэг бөх барилдуулж баахан шагнал өгсөнөөс л 1000 дахин үр дүнтэй түмэнд хүрсэн бодит сайхан бүтээн байгуулалт болно доо .
Болиоч ээ болиоч. [103.212.118.122] 2024-03-25 12:04:54
Энэ монголд чинь яасан ч дуусдаггүй найр наадам бээ . Шилдэгийн шилдэг л гэнэ Нөгөө л мэддэг бөхчүүд нөгөө л барилддагаараа барилдаж л байна лээ шдээ . Одоо болноо болсон . Энэ 10 20 30 жилээ тэмдэглэж байгаа компаниуд Том дээлтэй том биетэй баячууд аа Бөхчүүд ээ ингэж нэг бөх барилдуулж 10 20 сая төгрөг өгч 100 мянгаар билет зарж 200 саяын ашиг олж байсанаас , Улаанбаатар хотийн дүүрэг бүрт байгаа автобусны буудлын зам талбай хааш хаашаа 200 300 метрийн Энэ муу гялгар пилтан шалийг нь хуулж аваад солиод гулгадгүй халтирдаггүй болгоод солиод өгвөл гөөмөн олон хүн баярлана даа . Тэгэх ухаан алга уу .
Зочин [203.98.76.249] 2024-03-25 10:48:40
А.Х.А= асуугаад хариулаад алдав цолтой хүн гэнэ.