МҮОНРТ-ийн гүйцэтгэх захирал өнөөдөр тодорно
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз(МҮОНРТ)-ийн гүйцэтгэх захирлыг өнөөдөр сонгон шалгаруулах гэж байна.
Сонгон шалгаруулах комисс нэр дэвшигчдэд
- Монгол Улсын иргэн
- Улс төрийн нам, байгууллагын гишүүн бус
- Сүүлийн 2 жилд улс төрийн нам, түүний харьяа байгууллагад орон тооны ажил, албан тушаал эрхэлж байгаагүй
- Бусад радио, телевизэд хөрөнгө оруулагч, эсхүл сүүлийн хоёр жилийн хугацаанд хөрөнгө оруулагч байгаагүй
- Ял шийтгэлгүй гэсэн шаардлагыг тавьж буй юм.
МҮОНРТ-ийн гүйцэтгэх захиралд
- Ц.Ганхуяг
- С.Адъяасүрэн
- Р.Гандиймаа
- Г.Чоглоонамжил
- С.Баярмөнх
- Г.Гэрэл
- Э.Бат-Эрдэнэ
- Т.Батзориг
- Д.Наранцэцэг
- О.Гомбожав гэсэн 10 хүн нэр дэвшээд байна.
УИХ-аас томилогдсон Үндэсний зөвлөлийн гишүүд дээрх нэр дэвшигчдийг сонгон шалгаруулах юм.
Түүх сануулахад МҮОНРТ нь 1967 оны есдүгээр сарын 27-нд албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлж байв. 1981 онд анхны өнгөт нэвтрүүлгээ бэлтгэн эфирт гаргаж, 1988 оны арванхоёрдугаар сард телевизийн шинэ төв ашиглалтад орсноор өнгөт дүрсийн системээр нэвтрүүлгээ цацах боломж бүрэн хангагджээ.
Сэтгэгдэл
Гэрэл [66.181.176.197] 2024-03-25 18:30:32
Улсдаа ганцхан арилжааны биш /хувийн биш/ нийтийн өмчийг хувьчилж авах сонирхолтой нөхөд Үндэсний Зөвлөлд нь байгаа учраас хэрүүл, явуулага тасардаггүй. Намын тавиулууд дарга болж ирээд нэг намд үйлчилдэг, цаашлаад хэдхэн Олигархын ашиг сонирхолд нийцүүлэн олон суваг нээсний цаад зорилго нь хувичилж авах.
Зочин [202.179.24.40] 2024-03-25 15:06:08
ТЕЛЕВИЗИЙГ НЬ ТАТАН БУУЛГАЖ БОЛОХГҮЙ ЮҮ.
Зочин [203.98.76.249] 2024-03-25 14:22:19
МҮОНРТ= Мангасаар үйлчлэх олноороо нийлж рэкэтлэх төвлөрөл.
Зочин [1.46.131.59] 2024-03-25 13:29:28
Олигтой хүн алга. Нинжжамцыг буцааж тавих хэрэгтэй дээ