ХААН банкны “DiGi GO” салбар Парко ривера цогцолборт нээгдлээ
Цахим банкны үйлчилгээгээр тэргүүлэгч ХААН Банк харилцагчдадаа үйлчилгээгээ илүү ойр, хурдан шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор “DiGi GO” өөртөө үйлчлэх дижитал салбарыг нийслэлийн хүн амын төвлөрөл ихтэй байршлуудад шинээр нэмж байгуулсаар байна. Одоогоос яг жилийн өмнө ХААН Банк анхны дижитал салбар Яармагийн Белмонтед ашиглалтад оруулж байсан бол өдгөө 5 дахь нь Дунд голын хойд талд буюу ЦЕГ-ын авто баазын дэргэд байрлах Парко ривера цогцолборт саяхан нээгдлээ.
Энэхүү салбар нь тооцооны төвтэй нэг дор буюу хосолсон хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байгаагаараа онцлог бөгөөд харилцагч та банкны үйлчилгээг Киоск машин, АТМ, таблет зэрэг тоног төхөөрөмжүүдийн тусламжтай өөрөө өөртөө үйлчлэн илүү шуурхай авах боломжтой. Мөн ХААН Банкны харилцагч, жижиг дунд бизнес эрхлэгчид “DiGi GO” дижитал салбараас цахим үйлчилгээ авахаас гадна орчин үеийн тоног хэрэгсэл бүхий ая тухтай уулзалтын өрөөнд бизнес уулзалтуудаа үнэ төлбөргүй хийх боломжтой.
Уламжлалт банкны тухай ойлголтыг эвдсэн, шинэ үеийн харилцагчдын хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн ХААН Банкны “DiGi GO” дижитал салбар дээрхээс гадна нийслэлд 4 байршилд буюу Яармаг дахь Белмонте хотхон, “Чингис хаан” олон улсын нисэх буудал, “Түмэн молл” болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойно байрлах “Парк Од молл” худалдааны төвд тус тус үйл ажиллагаагаа явуулж байна.
Харилцагч та бүхэн DiGi GO дижитал салбар, цэгүүдээр үйлчлүүлэн үнэт цагаа хэмнэж, ая тухыг мэдрээрэй!
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
Сэтгэгдэл