Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг хассан нь Үндэсний боловсролын эсрэг дайсагнал
Ирэх жилийн сургалтын төлөвлөгөөнөөс дээрх гурван хичээлийг хаслаа гэх мэдээлэл цахим орчин шуугиан тарив. Хүүхдийн боловсролын сэтгэлгээний төлөвшил уран зохиол, дуу хөгжмөөрөө дамжин тогтож аливааг хайрлан энэрэх, гоо зүйн мэдрэмж суудаг. Харин технологийн хичээлээр сурагчдын бүтээмжийн чадавх, насан туршдаа хэрэг болох хөдөлмөрийн чадварыг олж авдаг. Монгол хүүхдүүд бяцханаасаа уран зохиол, дуу хөгжмийн боловсролгүй буюу хайрлан энэрэх, гоо зүйн мэдрэмжгүй аливаа бүтээх, хөдөлмөрлөх чадамжгүй болбол юу болох вэ?
Ганц гадаад хэл сураад эсвэл тоо сайн бодоод эсвэл бусад хичээлийн аль нэгийг онцолж сураад тухайн хүүхдийн бага, суурь, бүрэн дунд боловсролын хэрэгцээ бүрэн хангагдахгүй. Монголчуудыг эх хэл, утга зохиол, Түүх соёлоо мэдэхгүй, амьдрах чадваргүй, хүн дүрстэй боолчууд болгох зорилгоор хийсэн ажил гэж боддог. Хамгийн гол нь хүн болгон эрдэмтэн мэргэд, инженер техникч, сод ухаантан байх албагүй, зөв хүмүүжилтэй, жинхэнэ эх оронч иргэн болгон сургах л боловсролын системийн гол цөм байх ёстой.
Д.ЭНХБАТ
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:43
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:43
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
Зочин [66.181.183.169] 2024-03-28 19:46:39
Уран зохиол, хөдөлмөр, биеийн тамир, зураг гэсэн хичээлүүд хэрэгцээгүй. Яагаад технологийн хичээлийг хасч байна вэ?
1213 [103.10.21.23] 2024-03-28 14:12:34
Нэг ч хичээл хасаагүй байхад худал мэдээлэл цацаад байх бололтой юмаа.
Зочин [202.179.25.54] 2024-03-28 12:14:52
Юу гэж хичээл хасах юм? Худлаа цуурхал биз.
zochin [202.5.201.104] 2024-03-28 11:51:09
yamar ch hicheel haassgui eee ged said ni yaria ugsun bhin. botid medeelel oruulya. medee.mn eeee