Ши Жиньпин: Хятадын эдийн засаг эрүүл, тогтвортой байна

Aдмин / Гадаад мэдээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэрээ “Хятадын эдийн засаг эрүүл бөгөөд тогтвортой байна” гэжээ. Тодруулбал "Хятадын эдийн засаг уналтад орж байна" гэж хэлсэн төлөөлөгчийн үгийг үгүйсгэж, эдийн засаг нь тогтвортой байгааг хэлээд гадаад хөрөнгө оруулагчдад Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлнэ хэмээн амлав. Тус уулзалтад АНУ-ын нэр хүндтэй Qualcomm, Blackstone, Bloomberg, FedEx тэргүүтэй компанийн удирдагчид, эрдэмтэн судлаачид оролцсон юм. Энэ нь АНУ-тай хурцадмал байдал үүссэн ч Хятад дахь гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд хийж буй уулзалт гэдгээрээ онцлог.

БНХАУ өнгөрсөн жилээс гадаадын хөрөнгө оруулагчид Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэх чиглэлд арга хэмжээ авч эхэлсэн.

2023 онд Хятад дахь гадаадын хөрөнгө оруулалт найман хувиар буурсан нь 2012 оноос хойших буурч буй анхны тохиолдол болжээ. АНУ Хятадын эсрэг худалдаа, технологийн хязгаарлалтаа нэмэгдүүлсэн юм. Түүнчлэн уулзалтын үеэр Ши "Хятад, АНУ-ын харилцаа хуучин үе рүү буцах боломжгүй ч илүү гэрэлт ирээдүйг бүтээж чадна" гэсэн байна.

Эх сурвалж: South China Morning Post

Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:32

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:32

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.