“Өмхий мах”-ны хэрэгт холбогдсон Чен Биний ялыг хэвээр үлдээжээ
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс өмхий мах хадгалж борлуулахыг завдсан “Эм Ди Си Пи” ХХК болон БНХАУ-ын иргэн Чен Бинд холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Шүүх бүрэлдэхүүн энэ сарын 27-ны өдрийн хурлаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч ял шийтгэлийг хэвээр хадгалжээ. Тодруулбал, “Эм Ди Си Пи” ХХК-ийн үйл ажиллагаа явуулах эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасах албадлагын арга хэмжээ авч, шүүгдэгч Чен овогт Бинд 2 зүйлчлэлээр оногдуулан торгох ялыг нэмж нэгтгэн нийт 25.400.000 /хорин таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулсан.
“Эм Ди Си Пи” ХХК-ийн махны үйлдвэрийн 5-н хөлдөөгч бүхий агуулахад хадгалагдаж буй 234.864 килограмм мах, махан бүтээгдэхүүн, 969.8 грамм жинтэй зүүн гарын гоёо гэх ховор ургамлыг устгаж, устгасан талаарх баримтыг шүүхэд ирүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст даалгаж шийдвэрлэсэн.
Дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч шүүгдэгч Чен Бин /Chen Bin/-ийн өмгөөлөгч Г.Должинсүрэн гомдол гаргасныг ийнхүү хэлэлцээд анхан шатны шүүхийн шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон хууль зүйн дүгнэлтийг хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзэж өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болголоо.
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:19:08
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:19:07
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
Зочин [202.21.113.42] 2024-03-30 15:52:44
Наад новшоо насаар нь хориочээ юун торгох, Монгол хүн хятадад ийм үйлдэл гаргасан бол ямар ял оногдохыг та нар мэдэхүү шууд цаазаар авах. Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлдээ гадны ААН, хүнийг үйлдвэрлэл эрхлүүлэхийг битгий хэл үйлдвэрийн барааг ч харуулж болохгүй. Өмгөөлөгч Должинсүрэн нь өгөр хятадыг өмгөөлдөг тэр одоо хэн юм бэ, худалдагдчихсан юмуу хаашаа юм
Зочин [103.161.242.97] 2024-03-30 07:03:09
Хүнсний гол зүйлээ гадаад хүний гарт өгчихсөн. Нөгөө аюулгүй байдал төрийн хяналт шалгалт нь хаана явна аа. Бидний төрөө барьж байгаа сонгодог жишээ. Машин бүрийг нохой адил шиншилдэг атлаа. боловсруулан уутлах цэх нь хүний гарт.
Зочин [92.77.83.13] 2024-03-28 22:23:59
25 saya baga mungu shuu. 5-10 jiliin yal uguuch ee malnuudaa. ingeed bwal davraad baih ni argagui shuu
Egi [66.181.178.131] 2024-03-28 17:26:40
Xytad ulsdaa bol shuud tsaaz bizde yl baga bn