БНСУ-д автобусны жолооч нар цалингаа нэмүүлэхийг шаардан ажил хаялт зарлажээ

Aдмин / Гадаад мэдээ

Өнөөдөр буюу пүрэв гарагт БНСУ-ын нийслэл Сөүл хотод автобусны жолооч нар цалингаа нэмүүлэхийг шаардан ажил хаялт зарлажээ. Улмаар хотын нийт автобусны 98 хувь нь иргэдэд үйлчлэхгүй байгаа аж. Тодруулбал жолооч нар нэг цагийн хөлсийг 12.7 хувиар нэмэгдүүлэхийг ажил олгогчдоос шаардсан бөгөөд тохиролцоонд хүрч чадаагүй тул ажил хаялт руу шилжсэн байна.

Жолооч нарын хувьд ийм том хэмжээний ажил хаялт зарлаж буй нь 2012 оноос хойших анхны тохиолдол болов. Үүний улмаас өглөөний ид ачаалалтай үед зорчигчид ихээхэн хүндрэлтэй байсан талаараа ярьж байна.

Иймд хотын захиргаа өглөө, оройн ачаалал ихтэй үед метрог уртасгасан цагаар ажиллуулахаар болжээ. Саяхан тус улсад залуу эмч нар мөн ажил хаялт зарласан. Үүний улмаас томоохон эмнэлгүүдэд хийх байсан хагалгаанууд хойшлоход хүрээд байв.

Тодруулбал тэд анагаах ухааны чиглэлээр суралцах оюутны тоог хүчээр нэмэх Засгийн газрын төлөвлөгөөг эсэргүүцсэн. Өмнөд Солонгос нь өндөр хөгжилтэй орнууд дундаас эмч, өвчтөний харьцаа бага орны нэг. Мөн хүн ам нь хурдацтай хөгширч байгаа тул ойрын 10 жилд ажлын байрны хомсдол үүснэ гэж үзэн эсэргүүцлээ илэрхийлж жагссан юм.

Эх сурвалж: The Korea Times


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:32

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:32

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

Зочин [202.9.47.7] 2024-03-29 09:46:55

Сөнөж яваа улс


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.