Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
ӨАБНУ-д зорчигч тээврийн автобус 50 м өндөр гүүрэн дээрээс жалга руу унаж осолдсоны улмаас 45 хүн амиа алджээ. Зорчигчдын дундаас ганцаараа амьд үлдсэн найман настай охин хүнд гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Зүүн хойд нутгийн Лимпопо мужид явж байсан автобус гүүрний хашлагыг даван газарт унаж шатсан байна. Автобусанд улаан өндөгний баярт оролцохоор Ботсвана улсын нийслэл Габороне хотоос Өмнөд Африкийн Мориа хот руу явж байсан мөргөлчид сууж явжээ.
Өмнөд Африкийн олон нийтийн телевизийн мэдээлснээр, тээврийн хэрэгсэл Йоханнесбург хотоос хойд зүгт 300 км зайд орших Ммаматлакала уулын даваан дээрх гүүрэн дээр явж байхдаа жолоодлого алдаж, гүүрнээс унасан байна.
Ослын газарт очсон Тээврийн сайд Синдисиве Чикунга ослын улмаас хайртай дотны хүмүүсээ алдсан ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлээд, Өмнөд Африкийн Засгийн газар цогцсуудыг эх оронд нь илгээхэд тусалж, ослын шалтгааныг сайтар мөрдөн шалгах болно гэж мэдэгдсэн байна.
Улаан өндөгний баяр тохиож буй энэ амралтын өдрүүдэд замын хөдөлгөөнд ердийнхөөс олон хүн оролцож байгаа тул сонор сэрэмжтэй, хариуцлагатайгаар жолоо барихыг тэрбээр уриалжээ. Өмнөд Африкт замын хөдөлгөөний аюулгүй байдлын үзүүлэлт тааруу байдаг. Пүрэв гаргийн өглөө Ерөнхийлөгч Сирил Рамафоса улаан өндөгний баярын мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ “улаан өндөгний баярыг аюул осолгүй тэмдэглэн өнгөрүүлэхийг” ард иргэддээ уриалсан байна.
Сэтгэгдэл
arwqvimcfy [185.40.4.149] 2024-11-20 04:37:43
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?
fezrwohkxg [185.40.4.149] 2024-11-20 04:37:42
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:32
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:32
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.