Азийн АШТ-ий бэлгэдлийн багт Монголын А.Ананд, Б.Ариунцэцэг нар НЭРЛЭГДЛЭЭ

Aдмин / Спорт

Сингапур улсад болж өнгөрсөн 3х3 сагсан бөмбөгийн Азийн Аварга Шалгаруулах Тэмцээний шилдгээр Австралийн Тодд Бланчфилд тодорч MVP буюу үнэ цэнтэй тоглогчоор тодорчээ.

Харин тэмцээний бэлгэдлийн багт Ираны Эсан Далирзахан, Монголын Ариунболдын Ананд нар нэрлэгджээ.

А.Анандын хувьд тэмцээний турш 39 оноо авсан.

Эмэгтэйчүүдийн ангилалд Шинэ Зеландын Шарне Пупуке Робати, Монголын Бат-Эрдэнийн Ариунцэцэг нар тэмцээний бэлгэдлийн багт нэрлэгдлээ.

Манай эмэгтэй багаас Ө.Индра 26, Б.Ариунцэцэг 25, О.Хулан 17, М.Цэрэнлхам 5 оноо авсан юм.

Arslan.mn

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.