АН-ын дэд дарга И.Мөнхжаргал Монголын Өмгөөлөгчдийн Холбоонд шаардлага хүргүүллээ

Aдмин / Улстөр

АН-ын дэд дарга И.Мөнхжаргал өнөөдөр Авлига албан тушаалын хэргийг өмгөөлж буй өмгөөллийн хөлсийг олон нийтэд Ил тод болгох асуудлаар Монголын өмгөөлөгчдийн холбоонд шаардлага хүргүүллээ.

АН-ын дэд дарга И.Мөнхжаргал : Авлигын индекс буурсан, өнөөдөр Авлигад идэгдсэн 10 орны нэгээр Монгол улс шалгарсан байна. Сүүлийн үед Авлигын гэмт хэрэг шүүх дээр олон сараар удах, олон хэргийг хэрэгсэхгүй болгож хаах гэх мэт асуудал гарч байна. Олон нийтийн дунд ч Авлигын улмаас олсон орлогоос өмгөөлөгчийг санхүүжүүлэх, зарим тохиолдолд өмгөөлөгчөөр дамжуулж шүүхэд авлига өгч байж болзошгүй гэсэн хардлага байна.

Жишээлбэл. Өмгөөлөгчөөр дамжуулж Авлига авсан асуудлаар Салхитын мөнгөний орд дээр 17 шүүгч холбогдож байна. Мөн өмгөөлөгч Баасанцогтын асуудал байна. Өмгөөлөгч шүүгчид нөлөөлөх зорилгоор Авлига өгсөн нь тогтоогдож шүүхээс ял оноосон байдаг. Тэгэхээр нийт өмгөөлөгчид Өмгөөлөгчдийг буруутгах гэж буй асуудал бол биш. Харин Өмгөөлөгчдийг эрсдлээс хамгаалж байгаа асуудал гэдгийг зөвөөр ойлгох хэрэгтэй. Авлига албан тушаалын хэрэг гэдэг бол маш их мөнгөний асуудал дагуулж байдаг. Энэ их мөнгөний тодорхой хувийг өөрийгөө гэм буруугүй гэж өмгөөлүүлэхийн тулд зарцуулахад хэрэг үйлдэгч нар бол бэлэн байдаг. Үүнд өртөх эрсдэлтэй субъект бол өөрөө Өмгөөлөгч байдаг. Ер нь өртсөөр ч ирсэн. Шүүхээр шийдэгдсэн гэсэн үг.

Өмгөөлөгчдийн холбоо өмнө нь энэ асуудлыг хөндөж ярихад буруу ташаа ойлгосноос болж намайг Цагдаагийн байгууллагад өгч шалгуулж байсан. Одоо Өмгөөлөгчдийн холбоо шинэ Ерөнхийлөгчтэй болсон учир энэ асуудлыг зөвөөр ойлгож, Авлигатай тэмцэхэд хувь нэмрээ оруулж, Авлигын хэргийг өмгөөлж буй Өмгөөллийн хөлсийг ил тод болгох асуудлаар хамтарч ажиллахыг уриалж байна.


Сэтгэгдэл

АН ынхаа тэргүүн даргаасаа асуу [103.212.117.177] 2024-04-02 07:11:54

Авлигачид ШҮҮГЧ нарыг яаж аргалаад байгааг намынхаа дарга Баярцогтоос л асуугаач. Хэлээд өгнө

зочин [202.9.46.155] 2024-04-01 17:07:11

400 500 сая авилгын хэрэг илрээд 20 сая торгуулаад цагааддаг хууль монголд байна


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.