Дуртай бүхнээ хөнгөлөлттэй авахыг хүсвэл шинэчлэгдсэн К картыг сонгоорой
-28 хүртэлх насны залууст зориулсан карт-
Залууст зориулсан К карт шинэчлэгдэж, илүү олон боломжийг санал болгож эхэлснийг дуулгахад таатай байна. К карттай болсноор банк доторх гүйлгээний шимтгэл, данс хөтөлсний хураамж зэргээс бүрэн чөлөөлөгдөхөөс гадна гишүүнчлэлтэй, буцаан олголттой маш олон лояалти урамшууллууд таныг хүлээж байна. Бас нэгэн гайхалтай мэдээ гэвэл К картыг 18-22 насныхан авах эрхтэй байсан бол насны дээд хязгаарыг нэмж, 28 хүртэлх насны залуус захиалан авах боломж бүрдлээ. Үүнээс гадна ХААН Банк, “Улаанбаатар Смарт Карт” ХХК-тай хамтран, их, дээд сургуулийн бакалаврын түвшний оюутнуудад К картаа уншуулан нийтийн тээврийн хэрэгслээр зорчих боломжийг олгож байна. Оюутан залуус та бүхэн картаа ашиглан сард 44 удаа автобусанд үнэ төлбөргүй зорчих эрхтэй боллоо.
Давуу талууд
- Нийтийн тээвэр болон картын төлбөр тооцоонд хосолмол байдлаар ашиглах боломжтой,
- Бакалаврын оюутан сард 44 удаа үнэ төлбөргүй зорчино;
- Банк дотор гүйлгээ хийхэд шимтгэлгүй;
- Данс хөтөлсний хураамжгүй;
- Сар бүр байнгын болон богино хугацааны хөнгөлөлт, урамшуулалтай;
- Олон улсад ашиглах боломжтой.
Түүнчлэн та К картаа ашиглан 2024 оны 4-р сарын 25-ны өдөр хүртэл дараах байгууллагуудаас худалдан авалт хийгээд үнийн дүнгийн 20%-ийг буцаан авах боломжтой. Нэг харилцагчид олгох буцаан олголтын дээд хэмжээ 100,000 хүртэлх төгрөг байна.
- KFC
- Dr.Martens
- Urgoo cinema
- Apple.com
- Taobao.com
- GS25 /Friday/
К картын харилцагч болсон залуус “Vans Mongolia”-гаас 2024 оны 5-р сарын 31-ний өдрийг хүртэл эхний худалдан авалтын үнийн дүнгээс 40%-ийн хөнгөлөлт авах боломжтой.
Хэрхэн шинэчлэгдсэн К карттай болох вэ?
- Өмнө нь К карт авсан харилцагчид хуучин картаараа нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжгүй бөгөөд дээрх боломжуудыг авахын тулд картаа шинэчлэх шаардлагатай. Үүний тулд Khan Bank аппликэйшний Карт - Нөхөн авах цэсээр дамжуулан шинэчлэгдсэн К картаа захиалаад, хүссэн газартаа үнэ төлбөргүй хүргүүлэн аваарай.
- Шинээр К картын харилцагч болохыг хүсвэл өөрт ойр байрлах салбарт хандан данс нээлгээд, карт захиалах боломжтой.
К карт хэрхэн захиалах болон нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих тохиргоо хийхтэй холбоотой зааварчилгаатай ЭНД, дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
Сэтгэгдэл
зочин [66.181.191.41] 2024-04-02 15:02:07
KFC мэтийн ийм муу сүлжээ дэлгүүрүүдийг Монголд ажиллуулахыг хориглоосой, үүний гайгаар хичнээн олон хүн, хүүхэд залуус голдуу чанаргүй, халуун ногоотой, асар их амтлагчтай хоол хүнс хэрэглэж, хорт хавдар тусах бол оо?