ШӨХТГ: Иргэдийн 3.785.000 төгрөгийн хохирлыг барагдууллаа
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрсөн гуравдугаар сард 115 утас, чатбот, и-баримт аппликейшн, Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах “11-11” төвөөр дамжуулан нийт 364 иргэн хандсан байна.
Үүнээс 21 иргэний 3.785.000 төгрөгийн хохирлыг барагдуулж, 331 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 8 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 4 иргэний гомдлыг хариуцах салбарт шилжүүлэн ажиллалаа.
Ирүүлсэн гомдлын дийлэнх нь худалдаа үйлчилгээ, харилцаа холбоо, банк, санхүү, даатгалын салбарынх байна гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ.
Сэтгэгдэл