Малчид дэлхийн тэрбумтнууд байх бололцоотой
Монголын бэлчээрийн малын мах дөрвөн улиралд өөр өөр амт чанартай, витаминлаг, шим тэжээлээ огт алдаагүй, эрчимжсэн буюу бордож таргалуулсан малаас эрс өөр. Гавьяат малчин Р.Мөнхбаярын ярьснаар “ Бэлчээрийн малын маханд холестерин, хортой бодис байхгүй. Өвөл, хавар эцэж тураад хамаг холестерин, хорт бодисоо гадагшлуулдаг. Эргээд зун намарт бэлчээрийн соргог өөрсдөө явж идээшлэн шим тэжээлээ нөхөж тэвээрэг авдаг. Бэлчээрийн малын маханд 108 төрлийн хүний биед хэрэгтэй бодис агуулагддаг гэдгийг судалгаагаар тогтоосон”.
Монголын бэлчээрийн мал аж ахуйг сууриншуулж, төвлөрүүлэн, эрчимжсэн нэрийн дор устгах бодлого буруу. Хүн ч ялгаагүй нэг газраа сууж зөвхөн идэж ууж таргалахаас өөр шидгүй байвал нас нь ахардана.
Иймд дөрвөн улирлыг аясаар нүүдэллэж оршин тогтнодог цогц соёл, ахуйн дархлааг устгах санаархлыг гүйцэлдүүлж боломгүй. “Нүүдлийн мал аж ахуй нь байгалийн бэлчээрт тулгуурлаж үйлдвэрлэлээ явуулдаг, нөхөн сэргээгдэж, төлжин үржиж, шилэгдэн сайжирч байдаг био-үйлдвэрлэлийн өвөрмөц салбар билээ. Энэ нь малчид байгальд зохицон түүний нөхөн сэргээх бололцоог хангаж чаддаг нь нүүдэлчдийн хүний нийгмийн хөгжилд оруулж буй үнэ цэн юм.”
Д.ЭНХБАТ
Сэтгэгдэл
Зочин [66.181.190.25] 2024-04-04 08:00:29
Тийм шүү эх орон газар нутгаа хамгаалж нүүдлэлийн малтайгаа байх уламжиллаа хадгалах нь зөв
Зочин [202.126.88.222] 2024-04-04 04:40:38
No no no no no
Зочин [202.9.40.55] 2024-04-03 18:20:39
Эрдсийн баялагаараа, Монголчууд тэрбумтан байх бололцоотой, гэрч....
Зочин [66.181.183.169] 2024-04-03 18:11:06
Малчид хошногоо арчдаг болж байж, жирийн хүний зэрэгт хүрнэ.
Mgl [178.165.184.106] 2024-04-03 14:32:55
Mongoliin belcheeriin MAA bol zuwhun Mongol hundee taarsan MAA. Gehdee yagaad Mongolchuudiin naslalt baga baidagiig medehgui. Ug n dandaa BIO Huns hereglej baimaar yum. Mah Mahan buteegdehuun gadagsh gargana gewel medeej undur tuwshind, tuhain ulsiin Standart d niizuulj gargah heregtei. Harin Belcheeriin Maliig hezee ch ustgaj bolohgui. Bidnii Uw Soyol.!!!!!
Хоосон цээжээ битгий нүд. Баяжихгүй. [66.181.160.44] 2024-04-03 10:20:05
Өнөөгийн МАА-н технологийн хүрээнд Монголын нүүдлийн мал НААД ЗАХ НЬ мал эмнэлгийн шаардлагуудыг давахгүй. Бүгд шимэгч хорхойтой, харьцуулахад туранхай, ямар үйлдрийн мал болох нь ойлгомжгүй байдаг. Үүнийг тодорхой болгохын тулд малыг хяналттай, эмчилгээтэй болгох хэрэгтэй болдог. Ө.х. суурин орчинд өсгөж, төвлөрүүлэн байнгын хяналтанд оруулж, жилдээ 2-3 удаа заазалж экспортлох боломжтой байх ёстой. Нүүдлийн МАА бол тийм боломж олгодоггүй. Үүнийгээ малчид шийдэчих юм бол тэд баяжиж болно, чадахгүй бол өнөөгийнх шигээ л сууж байна ш дээ.
Зочин [66.181.176.233] 2024-04-03 10:10:50
Kkkk
Зочин [202.55.188.81] 2024-04-03 09:58:20
Мөнгөний төлөө амьдрах уу ? Амьдрахын төлөө амьдрах уу ?