ХҮҮХДИЙН СҮҮН ШҮД ЯСАН ШҮДНИЙ СУУРЬ БОЛДОГ

Aдмин / Эрүүл мэнд

Монголын уламжлалт сургаальд бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ гэдэг сүрхий үг бий. Чухамдаа амттан, өнгөтөөр тэтгэх нь хүүхдийг сайн сайхан хүн болгодоггүй. Харин наад зах нь 2-6 насандаа ургаж төлждөг сүүн шүдийг гажиг, муруй эсвэл хорхойтой онгорхой ургахад амны хөндийд үүрлэсэн нян бактери шалтгаалдаг.

Томчуудаас бактери халдварлах, чихэр, хийжүүлсэн ундаа зэрэг хортой хүнсийг хүүхдийн нэхсэн зоргоор нь өгсөөр байвал хүүхдээ баярлуулж урамшуулах бус эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэг. 8-12 насанд ургаж гүйцдэг ясан шүд сүүн шүдний ормоор ургадаг. Хүүхдийн чихэрлэг амттанаар хорьж цагдах бус хэрэглээг нь зохистой болгох хэрвээ чихэр идсэн бол 15 минутаас хэтрэхгүй цэвэрлэж хэвших ёстой. Шүдний эмч Д.Жанчивсэмбиын зөвлөгөөгөөр “Шүд арчлах хэрэглэгдэхүүнд шүдний сойз, шүдний оо, шүдний завсар цэвэрлэгч сойз, шүдний утас, чигчлүүр мод, ам зайлах, цэвэрлэх уусмал зэрэг орно.

Шүдний сойз: Шүдний сойзыг зөв сонгон авахын тулд сойзны толгой, үс, иш гэсэн үндсэн хэсгийг үндэслэн сонгоно. Сойзны толгой: Тухайн хүний дээд үүдэн 2 шүдний хэмжээтэй тэнцүү байх нь хамгийн тохиромжтой.

Том толгойтой сойз нь талбай ихтэй, аманд хөдлөх, угаах зай бага байдаг тул шүд бүрийг сайн угаах боломжгүй байдаг. Харин сойзны толгой жижиг байх тусам аманд чөлөөтэй хөдлөх, шүд бүрийг угаах боломжтой байдаг. Сойзны үс: Сойзны үсийг хатуу, зөөлөн, ердийн гэж ангилдаг бөгөөд үсний хатуулаг нь үсний диаметрээс хамаардаг. Үсний эгнээ нь 2-3 эгнээ байх нь тохиромжтой байдаг. Шүдний сойз нь балчир, сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхдийн гэх мэтчилэн нас насанд нь тохирсон хэмжээ, хэлбэртэй байдаг бөгөөд үүнээс сонгож хэрэглэх нь зүйтэй.

Шүдний оо: Шүдний оог дотор эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх үрэвслийн эсрэг үнэр дарагчтай хүүхдийн оо гэж ангилна. Шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэхэд фтортой оог хэрэглэх нь үр дүнтэй

Шүд хоорондын завсар цэвэрлэх утас: Шүд хоорондын завсар цэвэрлэх утсаар сойз хүрэхгүй түшилцэх гадаргууг цэвэрлэх зорилготой хэрэглэдэг юм. Түшилцэх гадаргуу нь сүүн ба байнгын шүдний алинд ч шүд цоорох өвчинд өртөмтгий байрлал болдог. Шүдний утас нь лавтай (wax), лавгүй гэж байна. Лавтайг нь хэрэглэх бүрт шүдний түшилцэх гадаргууд зай гарах тул лавгүйг нь голчлон хэрэглэдэг.

Шүдний чигчлүүр: Чигчлүүр нь хуванцар болон модоор хийгдсэн байх бөгөөд гурвалжин, хавтгай, бөөрөнхий хэлбэртэй байдаг. Чигчлүүр нь шүдний завсарын хоолны үлдэгдлийг цэвэрлэхээс гадна энэ хэсгийн өнгөрийг авахад хэрэглэгдэнэ. Чигчлүүрийг хэрэглэхдээ өөрийн шүдний завсарын хэмжээнд тохируулан хэлбэр, хэмжээг сонгох нь зүйтэй.”

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Зочин [51.89.226.250] 2024-04-11 11:07:20

Шүд эрүүл бол бие эрүүл гэдэг шүү дээ бил ингээд үрсээ хордуулаад байж болохгүй энэ бол ганц эрүүл мэндийн боловсролоос гадна хүнс идэж ууж байгаа зүйлээс их шалтгаалж байгаа тэгэхлээр хүнсний аюулгүй байдлыг нэн түрүүнд тавих хэрэгтэй байна. Энэ их мэдлэг чадвартай байгаа эрүүл мэндийн салбарын хүмүүсээс энэ улс төрчид суралцаасай ядаж энэ мэргэжлийн хүмүүсээсээ бодлого шийдвэрийн асуугаад зөвлөгөөгөө аваад яваасай эрүүл мэндийн салбарын хүмүүс бодлого гаргах хэмжээнд очвол олонч өвчнийг арилгах ажлуудыг эхлүүлж чадна гэж бодож байна

Зочин [51.79.159.234] 2024-04-11 11:05:55

Хүүхдүүдийн амны хөндий бохирдож байна гэдэг чинь үндэсний аюулын хэмжээнд хүрсэн байна шүү дээ. Энэ их үндэсний аюулын өвчлөлийг арилгахын тулд эрүүл мэндийн салбарын нарын мэргэжлийн хүмүүсийг улс төрд оруулж шийдлүүдийг гаргамаар байна аа бидний энэ их өвчин зовлон асуудлыг одоогийн улс төрчид дунд байгаа бизнесийн хүмүүсээс шийдэл хүлээн гэдэг нэмэргүй зүйл байна аа

Зочин [77.73.69.217] 2024-04-11 11:04:54

Манай Монголын эрүүл мэндийн салбарын хүмүүсийг шийдвэр гаргах хэмжээнд албан тушаалд аваачиж болохгүй юу ? хүүхдүүд өвчлөөд хэцүүдлээшд эрүүл мэндийн салбарын хүмүүс л өөрсдөө яг зөв шийдвэрүүдийг гаргана гэж бодож байна

delger [51.158.238.194] 2024-04-11 11:04:03

монгол улсын ирээдүй болсон үрс минь тэр чигээрээ ингэж хордож байна гэдэг нь маш аюултай байна хэрвээ төр засаг болон бодлого гаргаж байгаа байр суурьд эрүүл мэндийн салбарын нарын мэргэжлийн хүн байсан бол ингэж их өвчлөл байхааргүй байх байсандаа

zaya [51.159.153.147] 2024-04-11 11:02:56

эрүүл мэндийн боловсрол аль ч түвшинд муу байгаагийн энэ шүдний өвчлөл харуулж байна аа одоогийн засгийн газар энэ тал дээр олигтой арга хэмжээ авч чадахгүй байна бид харин энэ улс төрийн хүмүүсээ салбар салбарын мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлэх шаардлагатай байна. Хотын даргыг хот төлөвлөлтөөр мэргэшсэн хүнийг сонгох болон эрүүл мэндийн сайдыг эрүүл мэндийн салбарын мэргэжлийн хүнээр сонгох гэх мэт тохирсон сонголтуудын бид өөрсдөө хийх хэрэгтэй байна аа


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.