Франц, Хятадын харилцаа илүү тогтвортой ирээдүйг бий болгоно гэв
БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь өчигдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэрээ "Францын Европ, гадаад хэргийн сайд Сежурнет 4-р сарын 1-нд Хятадад айлчилсан. Уг айлчлалын талаар дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?" гэсэн сэтгүүлчийн асуултад
Ван Вэньбинь: " Энэ удаагийн айлчлал нь Гадаад хэргийн сайд Сежурнет үүрэгт ажлаа авсныхаа дараа Хятадад хийж буй анхны айлчлал төдийгүй Ази тивд хийсэн анхны айлчлал юм. Энэ нь Францын тал болон түүний хувьд Хятад, Францын харилцаанд ихээхэн анхаарал хандуулж буйг харуулж байна.
Айлчлалын үеэр Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И нар түүнтэй тус тус уулзаж, хэлэлцээ хийсэн бөгөөд хоёр тал Хятад Францын харилцаа, Хятад-ЕХ-ны харилцаа, олон улсын болон бүс нутгийн асуудлаар гүнзгий санал бодлоо солилцож, чухал нийтлэг ойлголтод хүрсэн.
Хоёр тал дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой, Соёл, аялал жуулчлалын жилийн арга хэмжээг сайтар зохион байгуулж, шинжлэх ухаан, боловсрол, спорт, соёлын өвийг хамгаалах зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр орны боловсон хүчний солилцоонд илүү таатай нөхцөлийг бүрдүүлнэ. Мөн Хятад, Европын холбооны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлж, нээлттэй хамтын ажиллагааг эрчимжүүлж, "салж тусгаарлах"-ыг эсэргүүцэж, зөвшилцөх замаар санал зөрөлдөөнөө зөв зохицуулж, дэлхийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн гинжийн хэлхээний тогтвортой байдлыг хамтаар хамгаалж, дэлхийн эдийн засгийн сэргэлтийг ахиулахыг дэмжиж байна." гэж хариулжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:34
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:34
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
Зочин [103.57.92.148] 2024-04-12 20:21:52
Монголд атомын станцаа