Гавьяат тамирчин Э.Цэндбаатар олимпийн эрхийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцоно
Монголын боксын холбоо Олимпын эрх олгох тэмцээнд оролцох тамирчдыг энэ амралтын өдрүүдэд сонгон шалгаруулж, сорил тулаанаар шийдвэрлэлээ.
"Парис-2024" 33 дахь олимпын наадмын эрх олгох боксын спортын тэмцээн тавдугаар сарын 23-нд Тайланд улсад эхэлнэ. Манай улсаас эрэгтэй долоо, эмэгтэй таван жинд өрсөлдөж, Парисын олимпын наадмын эрхийн төлөө өрсөлдөнө.
Олимпын эрхийн тэмцээнд оролцох эрхтэй болсон тамирчдын нэрс:
Эрэгтэй
57 кг: Х.Энх-Амар
63.5 кг: Э.Цэндбаатар
71 кг: О.Бямба-Эрдэнэ
Эмэгтэй
57 кг: Т.Болортуул
54 кг: М.Энхжаргал
АНУ-аас зорьж ирсэн Э.Цэндбаатар олимпын эрхийн тэмцээнд явж чадах эсэх нь бокс сонирхогчдын анхаарлыг хамгийн их татаж байсан. Тэгвэл тэрээр олимпод оролцох эрхээ өвөртөлж чадлаа. Тэрээр сорилын эхний өдөр Б.Буяндалайг 3:2-ын харьцаагаар ялж, Т.Энхтөрийг 4:1-ээр буулган авч, олимпын эрхийн тэмцээнд оролцохоор болсон байна.
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:11
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:11
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
huz [66.181.161.200] 2024-04-08 16:58:03
amjilt medalitai ireerei