Өмнөд Солонгосын парламентын сонгуульд сөрөг хүчин ялалт байгууллаа

Aдмин / Гадаад мэдээ

Лхагва гарагт Өмнөд Солонгосын парламентын сонгуулийн санал хураалт явагдаж дуусахад гол сөрөг хүчин болох либерал үзэл баримтлалтай Ардчилсан Нам ялалт байгуулсан нь тодорхой болжээ. Ардчилсан Нам эвслийн жижиг намын хамт тус улсын Үндэсний Ассемблейн 300 суудлын 180 орчмыг авахаар болж байна. Гэхдээ нийт суудлын гуравны хоёрыг авч, үнэмлэхүй олонх болоход цөөн суудал дутжээ. Сонгуулийн үр дүн ерөнхийлөгч Юн Сүк Ёлын консерватив үзэл баримтлалтай эрх баригч Ард Түмний Хүч Намд том цохилт болж байна.

Хоёр жилийн өмнө ерөнхийлөгч болсон тэрбээр бүрэн эрхийнхээ үлдсэн гурван жилийн хугацаанд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд нэлээд бэрхшээлтэй тулгарахаар болж байна. Эсрэгээрээ 2022 онд Юн Сүк Ёлд цөөн саналын зөрүүгээр ялагдаж байсан Ардчилсан Намын дарга И Жэ Мюн дараагийн ерөнхийлөгчийн сонгуульд хүчтэй өрсөлдөгч болох магадлалтай боллоо.

Энэ удаагийн парламентын сонгуулийн ирц сүүлийн 32 жилийн хугацааны хамгийн өндөр нь болжээ.

Өмнөд Солонгосын бүртгэлтэй 44.28 сая сонгогчийн 67 хувь буюу 29.66 сая нь өчигдөр 12 цагийн хугацаанд саналаа өгсөн байна. Хамгийн сүүлд 1992 онд 71.9 хувийн ирцтэй сонгууль болсон нь энэ удаагийн сонгуулийн ирцээс өндөр байжээ.

Эх сурвалж: BBC


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:34

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:34

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.