Ой, хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна

Нийслэлийн хэмжээнд он гарсаар шар өвс шатсан 9 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Өнгөрсөн хоногт шар өвс шатсан хоёр дуудлагаар алба хаагчид шуурхай ажиллаж бүрэн унтраалаа.
Хуурайшилтын үед ой хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлж
-Цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх
-Тамхи, шүдэнзний галыг ил задгай орхихгүй байх
-Ногоон бүсэд оч баригчгүй машинтай зорчихгүй байх
-Гэр сууц, хашааг тойруулж түймрээс хамгаалах зурвас татах
-Айл өрхүүд хашааны шар өвсийг шатаахгүй байх
-Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэж ой, хээрийн түймрээс сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас зөвлөж байна.
Сэтгэгдэл