Сүүлийн 10 хоногт 21 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдлээ

Aдмин / Нүүр

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 12-ны байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг 7 аймгийн 16 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ.

Эдгээр түймрийн 21 нь сүүлийн 10 хоногт буюу энэ сарын 3-11-ний өдрүүдэд гарсан байна.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 12-нд баруун аймгуудын нутгаар, 13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Салхи, шуургатай үед ой, хээрийн гал түймэр гарсан тохиолдолд маш хурдан тархах, шаталтын талбай ихсэж улмаар унтраах ажиллагаанд хүндрэл учруулан, хүн, мал, ан амьтан, эд хөрөнгө, байгаль экологид хохирол их учруулдаг.

Иймд:

-Ой,хээрт зорчихдоо асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, түүдэг гал, үнс нурмыг бүрэн унтраах,

-Халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах,

-Айл өрхүүд хог, өвсийг ил задгай шатаахгүй байх,

-Шашны зан үйл хийхдээ арц, хүж, зул, асааж орхихгүй байх,

-Агнуур хийх үед галт сум хэрэглэхгүй байх,

-Түймрийн аюултай улиралд хог, хаягдлыг зөөж тээвэрлэх, хаяхдаа гал түймрийн аюулгүй байдлыг хангаж сум, дүүргийн Байгаль хамгаалагчийн хяналтын дор гүйцэтгэх зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.


Сэтгэгдэл

Mongolchyyd byryytai,negch mod tairhgyi hebtej,gadaad dotoodod zendee l ayaldag hernee eldeb yanziin [194.250.88.50] 2024-04-14 20:28:39

yheryyd ee,oi bolon heeriin tyimerees eh ornoo abraach.....eliigee hiij tyimer tabiads baigaa nobsnyyd be?....ta nariig eryyl eh oronch hymyys gej yzeh yy?.......heleh yg alga.......gadaadad echneen ayaldag herneen zygaalaj baigaa ylas ornuud aa har,bygd l nogoon ylas hotyyd haragdana getel tendees chechegiin bolon eldeb yrgamaliin yr yndes abchirch eh orniihoo nogoon baigyylamjiig eed ni tatsan yabdal ta nart bna uu?...hydlaa ylas torjij yadarlaa hoosorloo gej gonginohoos eer yum ygyi ynenhyy teneg ardyyd ikhe boljee.....muuhaiya???????,,


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.