Онцгойгийн алба хаагчид 24 хүний амь насыг аварчээ

Aдмин / Нүүр

Монголын улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гамшиг ослын 140 дуудлага бүртгэгджээ. Тодруулбал, нийслэлийн долоон дүүрэг, 19 аймгийн 58 суманд аюулт үзэгдэл, гамшгийн 140 тохиолдол гарч, Онцгой байдлын алба хаагчид 24 хүний амь насыг аварсан байна.

Тухайлбал, хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас өнгөрсөн бямба гарагт Увс аймгийн Сагил, Өмнөговь аймгийн Даланзадгад, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Тарагт, Зүүнбаян-Улаан суманд нийт есөн иргэн төөрсөн, сураггүй болсон дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн аж. Дуудлагын дагуу дээрх аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн байгууллагын ажилтнууд хамтран ажиллаж, есөн иргэнийг эсэн мэнд олсон байна.

Түүнчлэн Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Өвөрхангай аймгийн Хужирт, Өмнөговь аймгийн Ханбогд суманд цас, шаварт суусан гурван автомашиныг татан гаргаж, 10 иргэний аюулгүй байдлыг хангажээ.

Мөн хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас Өмнөговь аймгийн Даланзадгад, Баянхонгор аймгийн Жинст, Баянцагаан суманд 12 иргэн төөрсөн, сураггүй болсон дуудлага бүртгэгдэж, бүгдийг нь эсэн мэнд олсон. Өмнөговь аймгийн Даланзадгад, Баянхонгор аймгийн Жинст, Баянцагаан суманд 21 гэр, 22 байшин, таван гараашны дээвэр, гурван хашаа нурсан байна. Ус, цаг уурын аюултай үзэгдэл өмнөх дөрөвдүгээр сарын эхний долоо хоногоос гурваар нэмэгдсэн бөгөөд дөрвөн хүн, нэг хүүхэд нас барж, дөрвөн иргэн бэртэж гэмтсэн байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.