Нүүрс тээврийн жолооч нар цалинг тээврийн ханш, зардалтай уялдуулан тогтоох санал тавив
Нүүрсний тээврийн жолооч нар өнөөдөр “Туушин” зочид буудалд чууллаа. Тавантолгойн бүлэг ордын нүүрсний жолооч нарын цалин буурсан талаар тэд мэдэгдэж, цалинг тээврийн ханш, гарч буй зардал зэрэгтэй уялдуулан хувь тэнцүүлэн тогтоох саналыг ЗТХЯ, “Эрдэнэс Таван толгой” болон нүүрс борлуулалтын бусад компанид тавилаа. Өнөөдрийн байдлаар тээвэрчдийн цалин буурч, 400-600 юань байсан тээврийн ханш 45 юань болсон гэж байлаа. Энд ханшийн болон үнийн өөрчлөлт, 10 хоногт нэг удаа явахаар дугаараар хязгаарлаж буй байдал, жолооч нарын авсан зээл зэрэг олон зүйл нөлөөлж байгааг хэллээ.
Цалинг тээврийн ханштай уялдсан, тодорхой хувиар тооцож байх санал тавьж, асуудлыг нэг талд нь гаргаж цэгцлэх зорилгоор чуулж, чуулганы төлөөлөл, гишүүдээс бүрдсэн Зөвлөл байгуулж байгааг мэдэгдлээ.
Өнөөдөр нүүрсний тээврийн жолооч нарын цалин уртын тээврийн болон богины рейс, биржээр арилжиж буй нүүрсний гэх мэтээр олон янз байна. Нэг цуваа явалтын буюу нэг рейсийн цалин 200-500 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байгааг нүүрсний тээвэрчин С.Цогт хэлж байю.
Тэрбээр, “Сүүлийн жилд жолооч бидний цалинг маш доогуур үнэлж байна. Компаниуд ашиггүй ажиллаж байна, ашиггүй тээвэрт зардал гарч байна гэдгээр бидэнд хандаж цалинг бууруулан тооцож буйг эсэргүүцэж байна” гэв. Баянзам” тээвэрчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга П.Баярхүү хэлэхдээ, улс орны экспортын гол бүтээгдэхүүнийг тээвэрлэж буй тээвэрчдийн нөхцөл байдал урвуу хамааралтай болсон. Дотоодын тээврийн жолооч нар нүүрс тээврийн рейсээс шахагдаж байна” гэв.
Жолооч, тээвэрчид дараах санал, шаардлагыг салбарын яаманд хүргүүлэв. Үүнд:
- нүүрс худалдах худалдан авах гэрээнд тээврийг нүүрс худалдан авагч өөрөө хариуцаж буй эрх зүйн орчинг эргэн харж үзэх,
- үнэ тарифт нөлөөлж буй асуудлыг судлан гаргаж ирэх,
- “Боомтын сэргэлт”-тэй холбоотойгоор дотоодын авто тээврийг уялдуулах,
- Нүүрс экспортын тээврийн онцлогийг тусгасан хөгжлийн бодлого төлөвлөлтийг тодорхой болгох, төр, засгаас авах арга хэмжээний талаар хариу авахаар боллоо.
Сэтгэгдэл
ЗОЧИН [202.55.191.194] 2024-04-16 11:47:33
МОНГОЛ ХХК-УУД ЖОЛООЧ АВНА ГЭХЭЭР ХУЖАА ХХК-Д АЖИЛ ГЭЭД БАЙДАГ ХҮМҮҮС ӨӨРСДӨӨ ЭРСДЭЛЭЭ ХҮЛЭЭ ТА НАРЫГ ХУЦАХ БОЛГОНД УЛС ЦАЛИН ӨГӨХ ҮҮ АЙ ХОЛ ОЧИЖ ХУЦ АА