Энэ оны эхний улиралд Монголд 110 мянган жуулчин иржээ

Aдмин / Нүүр

Манай улсын хилээр 2024 оны эхний улиралд 1,342.3 мянган зорчигч давхардсан тоогоор нэвтэрчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 488.5 мянгаар нэмэгдсэн үзүүлэлт болоод байгаа юм. Үүнийг хувиар тооцоолбол 57.2 хувийн өсөлт юм байна.

Улсын хэмжээнд хилээр нэвтэрсэн зорчигчид 2022 оны мөн үеийнхээс 1,191.6 (8.9 дахин) мянгаар, 2021 оны мөн үеийнхээс 1,152.4 (7.1 дахин) мянгаар өссөн байна. Мөн 2024 оны эхний улиралд 667.8 мянган зорчигчид хилээр оржээ. Улсын хилээр орсон зорчигчдын

  • 32.5 хувь нь Замын-Yүд,
  • 24.7 хувь нь Чингис хаан,
  • 11.3 хувь нь Гашуун сухайт,
  • 10.5 хувь нь Алтанбулаг,
  • 5.4 хувь нь Шивээхүрэн,
  • 3.4 хувь нь Ханги,
  • 12.2 хувь нь бусад боомтоор орсон байна.

Улсын хилээр орсон зорчигчдын 556.9 (83.4 хувь) мянга нь Монгол Улсын иргэд, 110.9 (16.6 хувь) мянга нь гадаад улсын иргэд байна. Улсын хилээр 2024 оны эхний улиралд гадаадын 110.9 мянган хүн орсон нь өмнөх оны мөн үеэс 24.6 (28.6 хувь) мянгаар нэмэгдсэн байна. Тэдний 78.9 хувь нь 30 хоног хүртэл, 0.5 хувь нь 60 хоногоос дээш, 0.8 хувь нь 90 хоног хүртэл, 19.8 хувь нь 90 хоногоос дээш хугацаагаар ирсэн байна. Энэ оны эхний улиралд улсын хилээр орсон гадаадын зорчигчдын 73.0 (65.9 хувь) мянга нь эрэгтэйчүүд, 37.8 (34.1 хувь) мянга нь эмэгтэйчүүд байгаа бол тэдний 105.3 (95.0 хувь) мянга нь насанд хүрсэн хүн, 5.6 (5.0 хувь) мянга нь хүүхэд байна.

Улсын хилээр орсон гадаадын зорчигчдын 55.8 хувь нь Зүүн Ази, Номхон Далайн бүс нутаг, 39.7 хувь нь Европ, 2.1 хувь ньАмерик, 1.2 хувь нь Ойрх Дорнод, 0.8 хувь нь Өмнөд Ази, 0.4 хувь нь Африк тивээс иржээ.

Хилээр орсон гадаадын зорчигчдын 37.1 хувийг БНХАУ-ын, 35.1 хувийг ОХУ-ын, 10.2 хувийг БНСУ-ын, 2.5 хувийг Казахстан Улсын, 2 хувийг Япон иргэд, үлдсэн 13.1 хувийг бусад улсын иргэд эзэлж байна.

Хилээр орсон жуулчдын тоо 2024 оны эхний улиралд 86.2 мянга болсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8.2 (10.5 хувь) мянгаар өссөн байна. Улсын хилээр орсон жуулчдыг өмнөх оны мөн үетэй зорчсон улсаар нь харьцуулбал, БНХАУ-ын 15.2 (2.3 дахин) мянгаар, БНСУ-ынх 3.5 (48.9 хувь) мянгаар, Казахстан Улсынх 0.5 (23.8 хувь) мянгаар, Япон Улсын жуулчид 0.5 (30.9 хувь) мянгаар тус тус нэмэгджээ.


Сэтгэгдэл

Кса [66.181.183.40] 2024-04-17 12:29:57

Албан ажлаар ирж байгаа хүмүүсийг жуулчны тоонд оруулаад төр засаг, ард түмнээ хуурдаг болсон юм шиг байна лээ.

Тэнэг мал [139.5.216.237] 2024-04-16 21:03:40

Ха ха ха, Монголд ажлаар ирэх шаардлагатай гадаадынхан манай консулын газраас жуулчны виз аваад ирдэг юм. Тэд жуулчид огт биш тэнэг малнууд аа. Жилд 400 сая жуулчин авна гэж хэн хэлсэн билээ? Ийм л тэнэг малнуудын цуглуулга дор ард түмний амьдрал муудаж элгээрээ хэвтэж байна. Харин тэдний орлого хөрөнгө зузаарсаар ... Монгол улс сансар судлалаар дэлхийд тэргүүлнэ гэж бас солиорсон санагдана. Яана даа бид ... Усан тэнэг толгойт


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.